Маргааш хөгжимчин Ч.Марал-Одын “VIVACE” VIP тоглолт ганцхан удаа тоглогдоно

М.Төгөлдөр
2021/12/02

Хөгжимчин Ч.Марал-Од бие даасан гурав дахь тоглолтоо 12 дугаар сарын 03-ны өдөр “On,n Off Production house”-д 19 цагаас зохион байгуулах гэж байна. Тэрээр гурав дахь бие даасан тоглолтондоо урт хугацаанд бэлдсэн бөгөөд сайхан бүхнээ үзэгч танд зориулан тоглох гэж байна.

Үзэгч та бүхэн энэхүү тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88064604 утаснаас авах боломжтой.

Хөгжимчин Ч.Марал-Одын тухайд 1990 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ыг дүүргэсэн бөгөөд  2016-2017 онд БНСАУ-ын ОУ-ын Соёлын солилцооны тэтгэлэгт хөтөлбөр, 2020-2021 онд Монголын Урлагийн Зөвлөлийн Залуу манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг тус тус төгссөн юм.

2012, 2018 онуудад бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулж байсан бөгөөд энэ удаа 3 дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна.

Ч.Марал-Одын 2010 оноос хойш нийслэлийн “Улаанбаатар” чуулгад ажиллаж байгаа аж. Энэ хугацаандаа монголын ардын урлагийг эх орондоо төдийгүй гадаадын улс оронд таниулан сурталчилсаар иржээ. Түүний энэ нөр их хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж 2018 онд МУСТА цол тэмдэгээр шагнаж байв.

Үзэгч та бүхнийг залуу хөгжимчин Ч.Марал-Одын оюун ухаан, сэтгэхүйд урлагдсан уянгат хөгжмийн аялгуутай нэгэн үдшийг хамт өнгөрөөхийг урьж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20