Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 441 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 383,711 болж нэмэгдлээ.
Харамсалтай нь коронавируст халдварын улмаас 41-80 насны гурван хүн нас барж, нийтдээ 1,935 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна