"Дэлхийн бахархал Монгол" номын нээлт боллоо

М.Төгөлдөр
2021/12/02

Ардын хувьсгалын 100 жил, Дархан хот үүсэн байгуулагдсаны 60 жил, Бүгд Найрамдах улс тунхагласны түүхэн ойн баярын өдрийг тохиолдуулан 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын бахархал болох үзэсгэлэнт байгаль, түүх соёлын үнэт 128 өвийг багтаасан “Дэлхийн бахархал Монгол” шинэхэн номын нээлт Дархан хотод боллоо.

Тус номын зохиолчоор Дархан сумын иргэн, Дархан-Уул аймаг дахь “Бид Монгол” Төрийн Бус Байгууллагын тэргүүн МЗЭ-ийн Дархан-Уул аймгийн салбарын гишүүн, яруу найрагч Т.Банзрагч ажиллажээ. Түүний олон жил цуглуулсан баримт, хөдөлмөрийн үр шимээр 21 аймаг, нийслэл хотынхоо түүхэн дурсгалт, онцлог газруудыг энэхүү номоор дамжуулан тольдон харах боломжтой болж байна.

Энэхүү номонд Монгол орны үзэсгэлэнт байгаль, аймаг болгоны бахархалуудыг өөрсдийнх зөвшөөрөл оролцоотойгоор оруулж Монгол, Англи хэл болон Монгол бичгээр хавсран хэвлэж аймаг болгоны аялал жуулчлалын газруудыг утас хаягтайгаар хэвлүүлснээрээ онцлог юм.

Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газрууд, соёлын түүхэн өвийг энэхүү номондоо шигтгэж өгсөн нь залуу хойч үедээ танин мэдүүлэх, хайрлан хамгаалуулах, гадаад жуулчдад сурталчлан таниулах зорилготой юм байна. Тус номыг “Аз хур” номын дэлгүүрийн бүх салбаруудад 60.000 төгрөгөөр худалдаалж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20