Д.Хаянхярваагийн зорчих эрхийг таван сараар хасч, 40 сая төгрөгөөр торгожээ

М.Төгөлдөр
2021/12/02

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, шалгаад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Нийслэлийн прокурорын газрын хяналтанд мөрдөн шалгах ажиллагааг өнгөрөгч аравдугаар сард явуулж байсан.

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж гэмт хэргийн ул мөр илэрсэн тул Д.Хаянхярвааг баривчилсан байдаг. Тэгвэл өнөөдөр түүнд холбогдох хэргийн шүүх хурал болсон. Шүүхээс Д.Хаянхярваагийн зорчих эрхийг таван сараар хасч, 40 сая төгрөгөөр торгосон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 1 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 3 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 5 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 5 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 6 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 7 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 19 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь Өчигдөр