Сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг руу зөөх боломжгүй

Л.Бямбажав
2021/12/05

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлыг Шадар сайд зарлан хуралдууллаа. Хурлаар агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын товч тайланг сонсон, санал солилцон, тулгамдсан асуудлын шийдлийн талаар хэлэлцэв. Цахим хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон албан бусад хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Нийслэлийн агаарын бохирдлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн айл өрхүүдэд хийсэн хяналт шалгалтаар түүхий нүүрс түлсэн айл бараг гараагүй. Гэсэн атал ноднингийн мөн үеийнхээс агаарын бохирдол нэмэгдсэн. Үүний шалтгаан нь 3-15 кВт хүчин чадалтай нам даралтын зуух 2019 оныхоос 25000 гаруйгаар нэмэгдсэн, мөн нийслэл дэх автомашины тоо жилээс жилд өсөж байгаа явдал юм.

Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто замын томоохон уулзваруудын орчимд агаар чанарыг тодорхойлох хэмжилтийг авто замын ердийн ачаалалтай үе, хөл хорио тогтоосон үетэй харьцуулан хийхэд авто замын хөдөлгөөний үе дэх агаар дахь бохирдуулагч бодисын хэмжээ РМ2,5 тоосонцор 4 дахин, РМ10 тоосонцор 3,8 дахин их гарчээ. Энэ нь авто замын сүлжээний дагуу тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол агаарын чанарт нөлөөлж байгааг тодорхойлжээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Сайжруулсан түлшний үйлдвэр хэвийн ажиллаж байгаа ч хэрэглээ өссөөр байна. Засгийн газраас явуулсан бодлогын хүрээнд сайжруулсан түлшний үнийг хямдруулсан нь хөдөө орон нутгийн иргэд авах шалтгаан болж байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг руу бид хяналтгүй гаргах юм бол цаашдаа нийслэлийн айл өрхүүд түлшний хомстолд орох эрсдэлийг үүсгэнэ. Тиймээс нийслэлийн холбогдох байгууллагууд, ЦЕГ энэ асуудалд анхаарлаа хандуулан хөдөө орон нутаг руу зорчиж буй тээврийн хэрэгсэлд тавих хяналтаа өндөржүүлэх хэрэгтэй байна. Сайжруулсан түлшийг хулгайгаар хөдөө орон нутаг руу ачиж явахыг завдсан бол түүнийг нь хурааж улсын орлого болгох тухай мэдээллийг олон нийтэд хүргэх нь зүйтэй” гэв.

Шадар сайд С.Амарсайхан “Үндэсний хорооноос гаргасан мэдээллээр агаарын чанар сайжирсан хэдий ч агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаад анхаарч ажиллах шаардлагатайг дурьдаад хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлсэн агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнгээ өгч байгаа хэдий ч сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд агаар сааралтаж, утаа униар татах боллоо. Тиймээс нам даралтын зуухнуудаас боломжтойг нь цахилгаанд шилжүүлэх, агаарын бохирдол үүсгэх элдэв зүйл шатааж болзошгүй айл өрхөд тавих хяналтаа сайжруулах, нийслэлийн томоохон хогийн цэгүүдэд хог шатаахгүй байх, сайжруулсан түлшний үйлдвэрийн процессыг алдагдуулалгүй явуулах, түлшний түүхий эд болох нейтлинг, барьцалдуулагчийг лабораторийн шинжилгээнд хамруулах, нийслэл, дүүргийн удирдлагууд, хороон дарга нар өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд айл өрхийн түлшний хэрэглээг нягталж ажиллах, иргэдийн гар дээрх түлшний картаар дамжуулан хэрэглээг нь хянах зэрэг ажлыг нэг сарын хугацаанд эрчимтэй хэрэгжүүлэх”-ийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Хурлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан мэдээллийг нэгтгэн ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулан танилцуулахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20