​ Хүүхдүүд ухаалаг утсанд донтох явдлаас үүдэн СЭМҮТ-д хандах явдал ихэсчээ

Л.Бямбажав
2021/12/05

Электроник төхөөрөмжийн хэтийдсэн хэрэглээнээс үүдэн бага насны хүүхдүүдийн дунд донтох явдал ихээхэн учирч байгаа бөгөөд энэ нь тэдний зан байдал болон амьдралын хэвшилд нөлөөлж байна. Улмаар нийгмийн болон гэр бүлийн харилцаа дордож, эмнэлгийн тусламж хэрэгтэй болж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Б.Баярмаагийн хэлж байгаагаар 2000-аад оны үед жилдээ 3-4 хүүхэд тус төвд ханддан байсан бол, энэ тоо сүүлийн үед 90-100 болтлоо өсөн нэмэгджээ. Мөн тэрээр хэлэхдээ интернет болон технологид донтох явдлыг онлайн сургалттай холбоотой электроник төхөөрөмж хэрэглэх зайлшгүй хэрэглээнээс үүдэж байна хэмээжээ.

СЭМҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Б.БАЯРМАА:

СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд 2000 оны эхээр 3,4-хөн байсан бол өнөөдөр 2021 онд 90-100 хүүхэд хэвтдэг болсон байна. 90-98 хувь нь эрэгтэй хүүхдүүд. 13-15 насны хүүхдүүд зонхилж хэвтэж байна. Боловсролын салбар цахим шилжилтэд шилжсэнтэй холбоотойгоор гар утас, компьютертэй ажиллаж чаддаггүй байсан хүүхдүүд их сайн суралцаж байна. Уг нь зөвхөн хичээлээ цахимаар хийх зорилготой байсан боловч гар утас ашиглах чадвар нь улам нэмэгдэж, цахимаар аялах, тик ток ашиглаж, тоглож, түүндээ илүү их татагдаж байна.    

 Эх сурвалж: А24


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 5 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 10 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 11 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 11 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 12 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 13 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 13 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 13 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 15 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 15 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 15 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 16 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 18 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 18 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 19 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр