МАН-ын Их хурал эхэллээ

Л.Бямбажав
2021/12/06

МАН-ын 30 дугаар Их хурал  UB Palace-т өнөөдөр /2021.12.06/ эхэллээ. МАН-ын энэ удаагийн Их хурлаар намын даргыг батламжлах, Хяналтын ерөнхий хороог байгуулахаас гадна хүний эрхийн асуудлыг голлон анхаарч хэлэлцэхээр болсон.

Намын их хурлаар  намын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга тайлан илтгэл, Хяналтын хороо тайлан илтгэл гэсэн  Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал болон МАН-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тухай, мөн цаашид хэрэгжүүлэх зорилтыг агуулсан томоохон илтгэлийг сонсохоос гадна аймаг, сум, багаас намын гишүүдийн төлөөлөл болж ирсэн  Их хурлын төлөөлөгчдийнхөө санал, шүүмж мэдээллийг сонсч, мөрийн хөтөлбөр, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ.

Тодруулбал, МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг тус ээлжит хурлаар танилцуулна. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулна.  МАН юун дээр алдав, яаж онов, ард түмэн МАН-аас юу хүлээж байна. Энэ бүхнээ тэд дахин эргэж харах нь Их хурлын зорилго. 

Өнгөрөгч зургадугаар сард болсон МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тиймээс өнөөдөр Их хурлаар түүнийг МАН-ын даргаар жинхэлнэ. Үндсэндээ намын даргын нэр нь нэгэнт тодорхой учраас намын дотоод асуудалд Их хурлын уур амьсгал түлхүү чиглэгдэнэ гэсэн үг. 

МОНГОЛ АРДЫН НАМЫН 30 ДАХЬ ИХ ХУРЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ХУРААНГУЙ


16 дугаар зүйл. Намын дээд байгууллагын тогтолцоо

16.1. Монгол Ардын Намд удирдах дээд байгууллага нь Намын Их Хурал, төлөөллийн төв байгууллага нь Монгол Ардын Намын Бага хурал байна.
 

17 дугаар зүйл. Намын Их хурал, түүний бүрэн эрх

17.1. Ээлжит Их хурлыг дөрвөн жилд нэгээс хоёр удаа хуралдуулна.
 
17.2. Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана.
 
17.3. Намын Их хурал хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно.
 
17.4. Намын Их хурал намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
 
17.4.1. намын дүрэм, Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), Хяналтын Ерөнхий Хорооны дүрмийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах;
 
17.4.2. намын Бага хурал, Хяналтын Ерөнхий Хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх;
 
17.4.3. Монгол Ардын Намын даргыг сонгох, намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах.
 

18 дугаар зүйл. Намын Их хурлын хуралдаан

18.1. Намын Их хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос илүү нь оролцож байгаа бол Их хурлыг хүчинтэйд тооцно.
 
18.2. Намын Их хурлыг түүнээс сонгогдсон тэргүүлэгчид удирдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20