АННА кашемир брэнд “BEST LUXURY WEAR 2021” шагнал хүртэж, Монгол ноолуурыг тансаг бүтээгдэхүүний зах зээлд танилцууллаа

М.Төгөлдөр
2021/12/06

АНЭУ-ын Дубай хотод болж өнгөрсөн “IFE Dubai” буюу Олон улсын загварын долоо хоногт Монгол Улсаас анх удаа АННА кашемир брэнд оролцсон байна. Долоо хоногийн турш үргэлжилсэн уг арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 5000 гаруй загвар өмсөгч оролцож, Дубайд нэгдсэн бөгөөд 2022 оны хаврын коллекцийг биечлэн тэмдэглэхээр болж, дэлхийд алдартай FTV, IRIS luxury tv гэх мэт олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү арга хэмжээг онцолсон байна. 

АНЭУ-ын 50 жилийн ойг тохиолдуулан АНЭУ-ын хамгийн нөлөө бүхий 30 загвар зохион бүтээгч болон Хатан хааны гэр бүлийн гишүүд болон эрх мэдэлтнүүдэд Олон улсын загвар ба шилдэг бүтээлийн шагнал гардуулсан байна.

Үүнээс АННА кашемир брэнд нь “BEST LUXURY WEAR 2021” шагнал хүртэж, амжилттай оролцон Монгол ноолуурыг Дэлхийн тансаг бүтээгдэхүүний зах зээлд танилцуулжээ.

Саяхан Дубайд зохион байгуулагдсан Олон улсын загварын долоо хоногийн тайзан дээр Монгол ноолуурыг дэлхийн luxury зах зээлд таниулсан АННА кашимер брэнд нь Монголиан кашемир корпорейшнтэй хамтран крипто хөрөнгийн зах зээл дахь шинэ төрлийн цахим санхүүгийн бүтээгдэхүүн болох Mongolian Cashmere Coin-ыг гаргажээ.

Энэхүү MCcoin-аар дамжуулан ноолуурын экосистемийг үүсгэн уг салбарын орлогыг койноор дамжуулаад салбарт оролцогч талуудад тэгш, хүртээмжтэй хүргэх боломжтой гэдгээрээ давуу талтай бөгөөд олон улсын бирж дээр гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

MCcoin нь олон талт reward систем буюу хадгалах тусам илүү өсөх staking reward, staking options санал болгож байгаагаараа давуу талтай. Мөн ноолуур бэлтгэн нийлүүлсэн малчин тус бүрт ноолуурын хэмжээтэй шууд хамаарч Airdrop буюу loyalty хэлбэрээр койн тархаан байршуулах, жил бүр түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүний борлуулалтын цэвэр ашгаас ийн ногдол ашиг шууд хуваарилахаар whitepaper-тээ тусгасан байна.

 


 

 

 

 

 

 

 

 

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20