Д.Амарбаясгалан: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд шат шатны сонгуульд нэр дэвшихгүй

Л.Бямбажав
2021/12/06

Дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын 30 дахь удаагийн Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна.

Хурлын үйл явцын талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэрбээр "МАН-ын 30 дахь удаагийн их хурал амжилттай үргэлжилж байна. Бид энэ удаагийн хурлаар намын дотоод асуудлыг ярихаас гадна улс орон, нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлууд, цаашлаад улс төрийн намуудын шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг авч хэлэлцэнэ. 

МАН дэвшилтэт, нээлттэй нам  болохын төлөө ажиллаж, бусдад үлгэрлэж ирсэн. Улс төрийн намуудын үүрэг, хариуцлагыг төрийн үүрэг, хариуцлагаас дор үздэг тал бий. Тиймээс өөрийн тавьсан үндсэн илтгэлдээ улс төрийн нам төрийн эрхийг авахын тулд хоорондоо өрсөлдөж, сонгуульд ялалт байгуулсан үр дүнгээр маш том хариуцлагын эзэн болдог гэдгийг хөндсөн. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтдээ өдөр бүр хяналт тавих ёстой. Бид гадна, дотоод талдаа олон нийтийн итгэлийг хүлээж байгаа. Намынхаа үзэл баримтлалыг залуучууддаа таниулах нь чухал байна. 

МАН дотоод улс төрийн ажил, албан тушаал хашиж байгаа албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүй байдалд ихээхэн анхаарч ажиллана. Гишүүдийн хяналтын тогтолцоо мөн сайжрах ёстой. Энэ тогтолцоог бүрдүүлж байж дэвшилтэт нам болно. Хүний эрхийг хамгаалах хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Өнөөдөр Монгол Улсад үйлчилж буй 797 хуулийн 318 нь хүний эрхийг хамгаалах чиглэлийн хууль байна. Эдгээр заалт тус бүрийг судалж үзэхэд 11900 орчим заалтын 800 орчим заалт нь хүнийг эрхийг хязгаарлаж мөн зөрчсөн байна. Эдгээр заалтыг засна. 

Өнөөдөр МАН Их хурал дээрээ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудал дээр хэд хэдэн зүйлийг онцгойлж оруулж ирж байна.

 Нэгдүгээрт, намаас сонгогдож томилогдсон бүх түвшний албан тушаалтны хариуцлага ёс зүйг дээшлүүлэх, ёс зүй, хариуцлага алдагдуулсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцдог байх зарчмыг оруулж өгнө" гэлээ.


Хоёрдугаарт, намын дүрэмдээ бодит өөрчлөлт оруулна. Зөвхөн Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд авлигатай тэмцэнэ гэж оруулж өгөхгүй. Бид намынхаа дүрэм, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд улс төрийн хариуцлага тооцдог системийг бодитоор хийж өгнө. Маргааш Их хурлаар намын дүрмийн өөрчлөлт орж ирнэ. МАН улс төрийн дэмжлэг авдаг байдлыг таслан зогсоох заалтууд оруулж өгч байна. Тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд шат шатны сонгуульд нэр дэвшихгүй. Аливаа шатны намын улс төрийн албан тушаалд нэр дэвшиж, хашихгүй гэдэг хариуцлагын олон заалтууд оруулж ирж өгч байна. Гэмт хэрэгт холбогдоод, сэжигтнээр татагдсан тохиолдолд намын гишүүнээс хасагддаг,  албан тушаалаас автоматаар түдгэлздэг. Хэрвээ шүүхээр таслагдаад, гэмт хэрэгтэн болсон тохиолдолд автоматаар намын гишүүнээс хасагддаг. Хэрвээ шүүхээр яваад цагаадаад ирвэл эргээд намын гишүүнчлэлийг сэргээдэг заалт оруулж байна.

Бид дэвшилтэт нам болох зорилго тавьж байна. Энэ нь нэгдүгээрт, дотоод ардчилалтай, тэнд ажиллаж байгаа улс төрийн албан тушаалтанд нам дотроо хяналт тавьж чаддаг. Албан тушаалаа урвуулан ашиглахгүй байх нөхцлийг бүрдүүлж чаддаг, дээрээс нь хариуцлага, ёс зүйг хүлээлгэж чаддаг дэвшилтэт нам болохыг бид зорьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20