“ДААТГУУЛАГЧ (ИРГЭН)-Д ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ, ХУГАЦАА ТОГТООСОН БАЙДАЛД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ АЯН” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

М.Төгөлдөр
2021/10/06

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны “Хяналт, шалгалтын аян зохион байгуулах тухай” А/120 дугаар тушаалаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хийх хяналт, шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хурлаар даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацаа тогтоох шийдвэр гаргасан байдалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Мэргэжлийн хяналтын байгууллага, шинжээч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл, аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Аяны хүрээнд тухайн орон нутгийн өвчлөлийн тэргүүлэх 3 шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн болон Өвчний ангилал хооронд заалт 2 ба түүнээс дээш удаа өөрчлөгдсөн иргэд, сүүлийн 3 жилд нийгмийн халамжийн сангаас нийгмийн даатгалын санд шилжсэн иргэд, 10 ба түүнээс дээш жил хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон иргэд, хөдөлмөрийн чадвар алдалтаа 90-100 хувиар тогтоолгосон ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадвар алдалтаа үргэлжлүүлэн сунгуулж байгаа иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг хянан магадлах юм.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажлын хэсгийг дэд дарга Г.Сарангаар, орон нутгийн дэд ажлын хэсгийг Засаг даргын орлогчоор ахлуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар бүрэлдэхүүн, ажлын хэсгийн төлөвлөгөө, ажлын хуваарь зэргийг батлан орон нутгийн дэд ажлын хэсгүүдэд хүргүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, Хяналт шалгалтын тэмдэглэл хөтлөх загвар, Аяны тайлан бичих зааврыг боловсруулан хүргүүлэв.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд ажлын хэсгийн хурлыг өргөтгөсөн хэлбэрээр 3 удаа, орон нутгийн дэд ажлын хэсэгтэй 2 удаагийн цахим хурал хийж, аяны явц, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудад чиглэл, зөвлөмж хүргүүлэн, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Орон нутгийн Засаг даргын захирамжаар томилогдсон дэд ажлын хэсгүүдэд аяныг төлөвлөсөн хугацаанд багтаан зохион байгуулах, хамрагдвал зохих иргэдийг бүрэн хамруулах, шаардлагатай тохиолдолд “Ижил мэргэжилтний үзлэг”, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэгийг эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнийг татан оролцуулж шийдвэрлэх, хэвтрийн, хүнд өвчтэй, алслагдсан сумын иргэдийн хяналтыг цахим дуудлагаар хийх, хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг амбулаторийн карт бүрт хийх, тайлан мэдээг хугацаанд нь хүргүүлэх, харъяалах Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар /хэлтэс/ нь холбогдох тушаал, заавар, гарын авлага, лавлагаа, мэдээллээр саадгүй хангах, ажлын хэсгийн гишүүдийг халдвараас хамгаалах арга хэмжээг чанд хэрэгжүүлж ажиллах зэрэг зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.

Аяны хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг Хөвсгөл, Баянхонгор, Орхон аймаг, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Налайх дүүрэгт ажиллаж, орон нутгийн дэд ажлын хэсгийн гишүүд, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын болон Эмнэлэг хяналтын комиссын гишүүдтэй уулзаж, аяны явц, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд ажлын хэсгийн гишүүд орон нутагт ажиллахдаа хяналт шалгалтад хамрагдах 1200 орчим иргэдийн амбулаторийн карт, картыг дахин хянаж, баталгаажуулав.

Иргэдийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь, хэмжээ, хугацааг цахим мэдээллийн сангийн бүртгэл, Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр, иргэний эрүүл мэндтэй холбоотой баримт бичигт тулгуурлан цахимаар болон иргэнийг байлцуулан 150 гаруй иргэнд бодит үзлэг хийн, онош эргэлзээтэй болон батлагдаагүй иргэдэд ижил мэргэжилтний үзлэгийг 106 удаа, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэгийг 67 удаа хийж, хөдөлмөрийн чадвар алдалтын асуудлыг шийдвэрлэв.

Мөн байгууллага, иргэдээс ирүүлсэн 17 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 2 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 2 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 17 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 19 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 19 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 20 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 21 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 21 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 21 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 21 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 21 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 22 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 22 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 23 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо Өчигдөр