Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсаас эргэж ирсэн ОХУ-ын хоёр иргэнээс корона вирусийн омикрон хувилбар илэрсэн тухай Оросын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах албанаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжилжээ.
Арванхоёрдугаар сарын 5-нд ӨАБНУ-аас эргэж ирсэн есөн хүнээс COVID-19 илэрсэн тул тэднийг эмнэлэгт хэвтүүлж, бусад хүмүүсийг нь амралтын газар карантинд оруулаад байсан юм. Улмаар COVID-19 илэрсэн есөн хүнд нарийвчилсан шинжилгээ хийж үзэхэд хоёроос нь омикрон хувилбар илэрчээ.
Эндээс харахад Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна