Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Эрээний хилийг маргааш нээх талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдөр миний бие болон төрийн бусад байгууллагын төлөөлөл, Замын-Үүдэд суугаа Эрээний ерөнхий консулын хамтаар газар дээр нь чингэлэг хүлээж авах туршилт хийж үзлээ.Хятадын талаас чингэлэг тээвэр оруулж ирж манай талаас калмараар буулгах, өргөх зэрэг зохион байгуулалтын ажлыг газар дээр нь шалгалаа. Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Эрээний талтай 20 хоногийн хугацаанд бэлтгэл хангахаар тохирсон. Бэлтгэл хангагдсан эсэхийг шалгасан гэсэн гэсэн үг. Бэлтгэл хангагдаад дууссан. Өнөөдөр бичиг цаасны ажлууд хийгдээд маргаашнаас авто замын тээвэр хийгдэж эхэлнэ.
Вирус илрэхээс өмнөх Монголоос Эрээн рүү ачаатай гарсан 150 гаруй машин байгаа. Тэдгээр машинуудыг эхний ээлжид үе шаттай оруулж дуусгана. Түүний дараа чингэлэг тээврийн горимд орно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна