А.Бөртэ-Үжин дэлхийн мисс тэмцээний "Авьяаслаг" шалгаруулалтад тэргүүллээ

М.Төгөлдөр
2021/12/14

“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцoж буй үзэсгэлэнт бүсгүй А.Бөртэ-Үжин "Авьяаслаг мисс" шалгаруулалтад тэргүүлсэн байна.

Дэлхийн мисс тэмцээн АНУ-д болж байгаа бөгөөд 123 орны мисс өрсөлдөж байгаа юм. Энэ удаагийн “Дэлхийн мисс”-т А.Бөртэ-Үжин өрсөлдөхөөр шaлгарсан.  Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн тэрбээр Англи, Япон, Герман, Хятад хэлтэй аж.

Ийнхүү авьяаслаг миссээр шалгарснаар шилдэг 30 оролцогчийн нэг болж буй юм.

А.Бөртэ-Үжин нь мэргэжлийн уран нугарaaч бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтууд хийсэн туршлагатай нэгэн юм.

Тэрээр “Дэлхийн Мисс 2021 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсондоо туйлын их баяртай байна. Монголын үндэсний урлаг болох уран нугаралт мөн Монгол улсынхаа өв соёлыг сурталчилан өөрт байгаа бүх чадвараа дайчлан хичээх болнoo” хэмээн амлан дэлхийн миссийн титмийн төлөө өрсөлдөж байгаа билээ. 

Энэ жил 70 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Дэлхийн мисс шалгаруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалт 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд АНУ-ын Пуэрто Рико аралд болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20