ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД 100 САЯ МОД ТАРИХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЖ, ХЭРЭГЖҮҮЛНЭ

М.Төгөлдөр
2021/10/04

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн дээр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ирэх 10 жилийн хугацаанд 100 сая мод тарьж, ургуулах тухай мэдээлэл хийв. Ойрын 10 жилийн хугацаанд улс даяар нэг тэрбум мод тарьж, ургуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгад Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 100 сая мод тарьж, байгаль орчны цөлжилтөөс урьдчилан сэргийлэх ажилд бодитой хувь нэмэр оруулахаар нэгдэж байна. Тиймээс энэ ажлыг 2022 оноос үе шаттай эхлүүлж, жил бүр тарьж ургуулах хуваарь, төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд олон төрлийн мод, тухайлбал жимс, жимсгэнийн төрлийн модыг түлхүү тарьж, арчлан ургуулах зорилт дэвшүүлж байна. Манай орны нөхцөлд ургах чадвартай, эрс тэс уур амьсгалд тэсвэртэй мод бутны төрөл зүйлд судалгаа хийж, тарьж суулгах нарийвчилсан төлөвлөгөө гарган, энэ долоо хоногт багтаан танилцуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэст үүрэг болголоо.  

     Түүнчлэн хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан өвлийн бэлтгэл хангах, техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал, засвар үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгах, чанартай гүйцэтгэхийг нийт бүтцийн нэгжийн удирдлагуудад анхааруулав. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон өнгөрсөн 9 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг 100-аас дээш хувиар биелүүлж ажилласныг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлсэн. Эл мэдээлэлтэй холбогдуулан үйлдвэрийн Ерөнхий захирал нийт уурхайчид, хамт олонд талархаж буйгаа илэрхийлээд, он дуусталх хугацаанд хүдэр боловсруулалт, металл авалтын үзүүлэлтээ одоогийн хэмжээнд барьж ажиллах чиглэл өглөө. 

     Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөрчилгүй ажилласан байна. Тоног төхөөрөмж, бараа материалын нөөц бүрдүүлэлт, төлөвлөгөөт засвар, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хуваарийн дагуу хийгдэж байна. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг ирэх 12 сарын дундуур ашиглалтад хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж, Мөчлөгт урсгалт тээврийн технологийн төслийн хүрээнд трассын дагуух гэрлийн шонгууд шилжүүлэх, зам шилжүүлэх зэрэг бэлтгэл ажил хийгдэж буйг Ил уурхайн дарга Б.Отгондаваа онцлов. Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах хэсгийн 5-р секцийн өргөтгөл шинэчлэлийн төсөл 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг цехийн дарга М.Отгон мэдээллээ. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Зэсийн баяжмал боловсруулах металлурги химийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх хүрээнд элементийн хүхрийн үйлдвэрлэлийн туршилтын ажлын явц ямар байгаа талаар Хөгжлийн хэлтсийн дарга Б.Ганбат мэдээлэл хийв. Техник технологийн туршилт боловсруулалтын хамтын ажиллагааны гэрээг Хятад улсын “China ENFI Engineering Corporation” компанитай байгуулан, туршилтыг Шинжааны “Xinxin Mining” компанийн үйлдвэрлэлийн бүсэд явуулахаар төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар төслийн үндсэн зураг 100 хувь, нарийвчилсан зураг төслийн ажил 40 хувь, тоног төхөөрөмжийн худалдан авалт 50 хувийн биелэлттэй байгааг Хөгжлийн хэлтэс мэдээлэлдээ онцлов. 

     Шуурхай зөвлөгөөний төгсгөлд, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх цаг үеийн ажлын нөхцөл байдал, үйлдвэрлэлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх, онцгойлон анхаарах асуудлын талаар мэдээлж, өвлийн бэлтгэл хангах ажилд цех нэгж бүр өндөр ач холбогдол өгч, нийт удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20