ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС 7000 ТУН ВАКЦИН НИЙЛҮҮЛЛЭЭ

М.Төгөлдөр
2021/09/09

Эрдэнэт үйлдвэр ажилтнуудынхаа дархлааг сэргээж дэмжих зорилгоор вакцинжуулалтын 3 дахь тунд хамруулж эхэллээ. Энэ удаа уурхайчид Америк, Герман улсын хамтран үйлдвэрлэсэн Файзер вакцин хийлгэж байгаа юм. Үйлдвэрийн захиргаанаас эхний ээлжинд 3 дахь тунг хийлгэх хүсэлтээ ирүүлсэн ажилтнуудаа богино хугацаанд, урт дараалал үүсгэхгүй хамруулахын тулд Спорт ордон, Ерөнхий захиргааны 1 дүгээр байр, Засвар механикийн завод, Дулааны станц зэрэг 4 цэгт тарилгын байр гарган, энэ сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдөр Спорт ордны байранд өглөөний 8.00 цагт эхэлсэн вакцинжуулалтад нэг цагийн дотор 100 гаруй ажилтан хамрагдав. Энэ үеэр 3 дахь тунгаа хийлгэж буй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Д.Үүрийнтуяагаас Файзер вакцины талаар сэтгэгдлийг нь  тодрууллаа. 

     Тэрээр “Миний хувьд, 1,2 дугаар тунгаа Вероцелл вакцин хийлгэсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн хүрээнд манай улс Файзер вакцины 3 дахь тунг хийлгээд эхэлсэн байгаа. Эрдэнэт үйлдвэр ч мөн энэ вакцинд уурхайчдаа хамруулах ажлыг шуурхай зохион байгуулж, эхлүүллээ. Вероцелл вакцин хийлгэсний дараа Файзер вакцин тариулах нь илүү үр дүнтэй байна гэсэн мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг бид дагаж байна. Энэ вакцины хамгаалалтын үр дүнд ковидын халдвараас сэргийлэх, халдварласан тохиолдолд хүндрэл багатай, хурдан эдгэх боломжийг олгох юм гэж ойлгож, хийлгэлээ. Цар тахлын тархалт буурахгүй байгаа энэ хүнд цаг үед Монгол Улсын Эрүүл мэндийн яам, тасралтгүй үйл ажиллагаа явуулах үүрэгтэй, стратегийн чухал ач холбогдолтой Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг онцгойлон авч үзэж, шуурхай шийдвэрлэн  нийт 7000 тун вакцин нийлүүлсэн. Энэ 7000 тунг хийлгэх ёстой 5000 орчим уурхайчин байна. Үлдсэнийг нь ажилтнуудынхаа ар гэрийнхэнд сайн дурын үндсэн дээр хийхээр төлөвлөсөн байгаа. Иймээс манай уурхайчид 3 дахь тунд идэвхтэй хамрагдаж, ЭМЯ-наас шуурхай олгосон вакциныг цаг хугацаанд нь хийлгэж, хамтарч ажиллахыг нийт хамт олондоо уриалья” гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20