ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН УУРХАЙЧДЫГ ДАРХЛАА СЭРГЭЭХ 3 ДАХЬ ТУНД МАРГААШ ХАМРУУЛЖ ЭХЭЛНЭ

М.Төгөлдөр
2021/09/08

 Эрдэнэт үйлдвэр, уурхайчдынхаа дархлааг сэргээх нэмэлт 3 дахь тунгийн вакцинжуулалтыг маргааш буюу 9 сарын 9-нд эхлүүлэхээр бэлтгэл хангажээ. Дархлаа сэргээх 3 дахь удаагийн тунд  Файзер вакцин хийхээр сонгож, 7000 тун тарилга татаж авсан байна. Энэ удаагийн дархлаажуулалтыг богино хугацаанд нэг дор олон хүн бөөгнөрүүлэхгүй байхаар зохион байгуулж, үйлдвэрийн хэмжээнд 4 цэгт тарилгын байр бэлджээ. Тухайлбал, Спорт ордноос гадна үйлдвэрийн бүсэд ажилтнуудыг ажлын байрнаас  хөндийрүүлэхгүй байх боломжийг бүрдүүлж, Ерөнхий захиргааны 1 дүгээр байр,  Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц дээр вакцинжуулалт хийгдэнэ. Мөн явуулын гурван цэг ажиллах юм.  Дархлаажуулалтыг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн баг бүрэлдэхүүн, дэд ажлын хэсэг, аймгийн Эрүүл мэндийн газрын 100 гаруй ажилтан бэлтгэл ханган, ажиллаж байна. 

Эхний ээлжинд файзер вакцины 3 дахь тунд үйлдвэрийн 4600 гаруй ажилтан хамрагдахаар нэрсийн жагсаалт, цагийн хуваарь бэлэн болжээ. Дархлаажуулалтын 3 дахь тунд хамрагдсанаар цар тахлын хувилбар өөрчлөлтүүд маш хурдан хугацаанд тархаж нэмэгдэж байгаа үед хүний дархлаа сэргээх ач холбогдолтой. Файзер вакцинжуулалтын 3 дахь тунд эхний 2 тунг бүрэн авсан ажилтнууд хамрагдана. Харин эмчийн хяналтад байдаг вакцины эсрэг заалттай болон ковидоор халдварлаад эдгэрсэн ажилтнууд, жирэмсэн эхчүүд одоогоор хамрагдахгүй юм байна.   

Нэмэлт вакцинд хамрагдах нь  тухайн ажилтны дархлаа сэргэж, ямар нэг хүндрэлгүйгээр ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэхэд хамгийн зөв сонголт болно гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн ажилтан бүр вакцинд хамрагдахдаа хувийн бэлтгэлээ сайн хангах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, вакцин тариулахын өмнө болон дараа нь хүйтэн зүйл уухгүй, даарч хөрөхгүй байх, сэтгэл зүйгээ бэлдэх, тайван байх, даралтны эм хэрэглэдэг бол өмнө нь уух, халуун бүлээн ус цай шөл уух, согтууруулах болон халуун ногооны төрөл хэрэглэхгүй байх зэрэг шаардлага хангаж, биелүүлэх ёстойг Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг зөвлөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20