ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛООР ШАГНАЛАА

М.Төгөлдөр
2021/07/10

 Монголчуудын 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн зарлигаар  “Монгол Улсын Баатар” цол хүртлээ. Энэхүү төрийн дээд цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр Эрдэнэт хотод хүрэлцэн ирж, гардуулсан нь 43 жилийн түүхэн замналтай уурхайчин хамт олонд үзүүлсэн том хүндэтгэл болов. 
Эрдэнэт үйлдвэрт “Монгол Улсын Баатар” цол хүртээх тухай зарлигт “Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100  жилийн ойг тохиолдуулан Монгол улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил, салбарын боловсон хүчний бэхжилт, улсын төсвийн төвлөрөл, “ковид-19” цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлж буй дэмжлэг, хүчин чармайлт, 20-р зууны түүхэн бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, “Монгол Улсын Баатар” цолоор шагнаж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил дэвшил, улсын эдийн засагт оруулах үр ашгийг дээшлүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, нийт уурхайчдын гавьяа зүтгэлийг цохон тэмдэглэн, алдаршуулж байна” хэмээн тэмдэглэжээ. 
Эрдэнэт үйлдвэрийн туганд “Монгол Улсын Баатар” одонг зүүж өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрдэнэт үйлдвэрийн нийт хамт олон, уурхайчдад хандан хэлсэн үгэндээ “Манай улсын хувьд өнгөрсөн зууны хамгийн том бүтээн байгуулалт бол яахын аргагүй Эрдэнэт үйлдвэр бөгөөд тус үйлдвэрийн бүтээн байгуулалтыг даган иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хот цогцлон боссон юм. Монгол оронд 1921 оны 7 дугаар сард Ардын хувьсгал ялж, мөн оны 11 дүгээр сард Монгол-Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай гэрээг баталгаажуулсан бөгөөд энэ жилд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой давхцаж байгаа юм. 
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг 1973-1978 онд барьж байгуулсан явдал нь Монгол-Оросын ард түмний ах дүүгийн ганбат найрамдлын бэлгэ тэмдэг болон сүндэрлэн боссон түүхтэй. Байгалийн баялагтаа жинхэнэ эзэн байх зарчмыг цар тахлын энэхүү хүнд хэцүү цаг үед бодит ажил болгон харуулж, айл өрх аж ахуйн нэгжүүдээ  дэмжиж буй Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон та бүхэнд Монголын нийт ард түмний нэрийн өмнөөс болон Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Ардын хувьсгалын түүхт 100 жилийн 40 гаруй жилд нь улс орныхоо нийгэм эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, амжилтаа бататган ахиулж байгаа уурхайчин хамт олон та бүхний хөдөлмөр зүтгэлийг Монгол улсын төр засаг өндрөөр үнэлж, “Монгол Улсын Баатар” цолоор шагнаж байна. Энэ бол Эрдэнэтийн-Овоог нээлцсэн эрдэмтэн геологчид, үйлдвэрийн анхдагчдаас эхлээд энэ үйлдвэртэй ажил амьдрал, хөдөлмөр бүтээлээ холбосон үе үеийн инженер техникийн ажилтан, албан хаагчид, өнөө үеийн ачааны хүндийг үүрэн ажиллаж байгаа та бүхнийг, бүгдийг тань “Улсын баатар” цолоор шагнаж буйтай утга нэг юм. Улсын баатар үйлдвэрийн удирдлага, хамт олон, уурхайчид та бүхэндээ Монгол Улсын төр засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс дахин чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж, баяр хүргэе” хэмээн онцолж, амжилтын дээдийг ерөөв. Ийнхүү Монгол оронд Ардын хувьсгал ялсны 100 жилийн түүхэнд “Улсын баатар” цол хүртсэн анхны үйлдвэр нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 7 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 12 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 14 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 14 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 14 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 15 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 15 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 16 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 17 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 17 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 18 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 19 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 20 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 20 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 21 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр