Г.Ёндон: Хайгуулын тусгай зөвшөөрлийн журмыг шинэчлэв

Л.Бямбажав
2021/12/14

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцууллаа. Тэрбээр "Хайгуулын тусгай зөвшөөрлийн журмыг шинэчлэн батлах тухай эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгосон. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А28 дугаар тоот тушаалаар баталсан. Өнөөдрийг хүртэл энэ журам үйлчилж байна. 


2011 онд  2570 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажлыг хийж байсан. Өнөөдрийн байдлаар 900 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд 86 орчим тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажил хийж байгаа нь хангалтгүй байна. Сонгон шалгаруулалтын журмаар сүүлийн зургаан жилийн хугацаанд сард зургаа, долоо орчим тусгай зөвшөөрөл олгож байгаа юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ажилгүй болох, дампуурах нөхцөл байдал руу ойртож байна гэсэн үг. Урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан эрдэс, баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх. Ингэснээр дараагийн уул уурхайн үйлдвэрүүдийг бий болгох зайлшгүй шаардлагатай байдаг. Салбарын бодлогоор бол хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн таван шатыг байгалийн баялаг дамждаг. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20