Дархлаа сэргээх 3 дугаар тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх асуудлаар аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан сумдын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдлаа.
Аймгийн хэмжээнд 50,157 иргэн 3 дугаар тунд хамрагдахаас 14,678 иргэн буюу 29,2 хувь нь хамрагдаад байна.
Тиймээс иргэдийг вакцинд хамруулах ажлыг сум орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, идэвхжүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулахыг сумдын Шуурхай штабын дарга нарт үүрэг болголоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна