МУ-ын өсөх идэр начин Э.Энхбат найман сарын турш БНСУ-д эмчлүүлж байгаад ийнхүү маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-ний орой эх орондоо ирэхээр болсон байна. Мөн энэ сарын 23-ний өдөр уг хэргийн шүүх хурал товлогдсон тухай эх сурвалж мэдээллээ.
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 02-ний өдөр МУ-ын Олимпийн хорооны ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр МУ-ын өсөх идэр Начин Э.Энхбатын биед халдаж, зодсон хэрэг гарсан. Улмаар начин Э.Энхбатын биеийн байдал маш хүнд ГССҮТ-д хүргэгдэж, ар гэрийнхэн нь БНСУ руу авч явсан билээ.
Сэтгэгдэл (83)