Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Дарга Т.Дүүрэн нар ОХУ-ын Аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны Дэд ерөнхийлөгч Сергей Михневичтэй албан уулзалт хийлээ.
Энэ үеэр Зүүн хойд Азийн бизнесийн холбоог 2022 онд Монгол Улс даргалж, холбооны уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, Евроазийн эдийн засгийн холбоо /EAEU/-ны Бизнесийн зөвлөлтэй хамтран ажиллах, ОХУ-ын Аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбоотой хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд ярилцаж, санал солилцсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна