"УБТЗ ХНН Монгол, Оросын харилцааны бэлгэ тэмдэг"

М.Төгөлдөр
2021/12/18

Цар тахлын үед “УБТЗ” ХНН нэг ч өдөр тасалдалгүй ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн гол түгээгч хүч, Монгол-Оросын харилцааны бэлгэ тэмдэг, хүчит зүтгүүр болж ирснийг талууд онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Монголын талын хувь нийлүүлэгч Л.Халтар, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оросын талын хувь нийлүүлэгч О.Белозёровтой уулзалт хийж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хөгжил шинэчлэлийн асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр О.В.Белозёров, "Улаанбаатар төмөр зам" ХНН жил бүр ачаа тээврийн түүхэн амжилтууд тогтоож байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдаад, цаашид "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн техникийн шинэчлэл, санхүүгийн чадварыг сайжруулахад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, "Улаанбаатар төмөр зам" ХНН нь 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн байдлаар 30.1 сая тонн ачаа тээвэрлэж, өнгөрсөн оны ачаа тээвэрлэлтийн хэмжээг давсан. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр энэ онд 30.6 сая тонн ачаа тээвэрлэж, дахин шинэ амжилт гаргах нөхцөл бүрдсэнийг мэдээлэв. Цар тахлын үед “Улаанбаатар төмөр зам” ХНН нэг ч өдөр тасалдалгүй ажиллаж Монгол Улсын эдийн засгийн гол түгээгч хүч болохын сацуу Монгол, Оросын харилцааны бэлгэ тэмдэг, хүчит зүтгүүр болж ирснийг хоёр тал онцлон тэмдэглэв.

“УБТЗ” ХНН-ийн өмнө тулгамдаад байсан хуримтлагдсан асуудлууд болох МОНП-1, МОНП-2 өрийн үлдэгдэл, тарифын бодлого, УБТЗ ХНН-ийн газрын эзэмшил зэрэг асуудлыг түүхт 100 жилийн ойн өмнө үндсэнд нь шийдсэнд баяртай байгаагаа илэрхийлээд, эдгээр арга хэмжээ нь тус нийгэмлэгийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Талууд ойрын хугацаанд “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколыг байгуулахаар тохиролцов. О.В.Белозёров УБТЗ ХНН-ийн замын даргаар томилогдсон Х.Хэрлэнд амжилт хүсч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд “УБТЗ” ХНН-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын Протоколд гарын үсэг зурлаа. Уулзалтад “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов, Гадаад харилцааны асуудал хариуцсан Ерөнхий захирлын орлогч, УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны оросын талын гишүүд оролцлоо.

Мөн өдөр Зам, тээврийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг байгуулж Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев нар гарын үсэг зурав. Энэхүү баримт бичигт хоёр улсын зам, тээврийн салбарт төмөр зам, агаарын тээвэр, автотээвэр, тээврийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар ойрын жилүүдэд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ тохирон баталгаажуулсан.

Уулзалтын үеэр талууд цар тахлын үед түр зогсоод байсан хоёр талын агаарын харилцааг эргэн сэргээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэв. Улаанбаатар-Улан-Үд, Улаанбаатар-Эрхүү чиглэлийн нислэгүүд хийгдэж эхэлсэн бөгөөд Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг 2022 оны 1 дүгээр сард эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг дурдав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар ОХУ-аар дамжуулан тээвэрлэж ОХУ-ын Алс дорнодын далайн боомтууд, БНАСАУ-ын Раджин боомтоор дамжуулан экспортод гаргах чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын “Төв” коридорыг шинэчлэн хөгжүүлэх Улан-Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд хэсэглэлийг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих ТЭЗҮ-ийг хамтран боловсруулахаар тохиролцлоо. Уулзалтад ОХУ-ын тээврийн орлогч сайд В.А.Токарев, “Оросын төмөр замууд” НХН, ОХУ-ын тээврийн яамны Гадаад харилцааны газрын төлөөлөгчид оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20