СУРВАЛЖИЛГА: Дусал тариа залгуулсан Э.Энхбатын биеийн байдал маш муу мөн хуулийн байгууллагын хяналт их байгаа гэв

Л.Бямбажав
11 цагийн өмнө

"Сонгдо" эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн сахиурын хэсэг өнгөрөгч Бямба гаригаас эхлэн олны хөлд дарагдсан нь Улсын өсөх идэр начин Э.Энхбат хэвтэж байгаатай холбоотой. Өнгөрөгч найман сарын хугацаанд хүний нутагт эмчлүүлж байгаад дөрөв хоногийн өмнө эх орондоо ирж "Сонгдо" эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй  начин Э.Энхбатыг гэр бүл, хамаатан садан, найз нөхөд нь сахиж байна.

Тус эмнэлгийн хоёр давхарт эрчимт эмчилгээ” болон “мэс засал” гэсэн хоёр тасаг байх бөгөөд зүүн талын мухрын хэсэгт эрчимт эмчилгээний тасаг байрлана.  Эмнэлэгт биеийн байдал хүнд өвчтөн эмчлүүлэх ёстой  гол цэг нь эрчимт эмчилгээ буюу манайхны хэлж заншсанаар сэхээн амьдруулах тасаг. Энд ухаан алдсан хүнийг аппаратаар амьсгалуулна. Бөөр нь ажиллахгүй байгаа бол хиймлээр ажиллуулна. Судсаар хооллоно гээд системээр нь эмчилдэг орчин. Өдөртөө 20-60 орчим хүн энд ирж ойр дотныхоо хүмүүсийг сахидаг бөгөөд хэдэн модон сандал, нэг авдраас өөр тавилгагүй ажээ.

Өчигдөр өдрийн 15 цагийн орчимд очиход 30 гаруй хүн энэхүү сахиурын хэсэгт сууж байлаа. Тэдний дийлэнх нь начин Э.Энхбатын ар гэрийнхэн.


Аль ч эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт  жаргал зовлон хосолж үхэл амьдралын заагт байдаг учраас ар гэрийнхэн нь хүнд байдаг нь  хэнд ч ойлгомжтой. Бүтэн найман сар эх орон, элгэн саднаасаа хол байсан  начин Э.Энхбатыг нутагтаа ирснийг дуулаад газрын хол, ойроос ахан дүүс нь зорин ирж сахиж буй нь энэ. Мөн бөх болов уу гэмээр цөөнгүй залуучууд байлаа. Бид тэднээс яриа авахыг хүссэн боловч илтэд дургүйцсэнийг дурдах нь зөв болов уу. Харин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг сошиал хуудастаа тэрбээр,  "Яагаад заавал ганцхан тархийг нь гэж. Гурав цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юм сан. Өнгөрсөн найман сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр. Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юм аа" гэжээ.


                                          Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биеийн байдал маш муу, 

                                                                байнга дусал тариатай байгаа гэв

 Бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр, "Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биеийн байдал маш муу, байнга дусал тариатай байгаа, мөн хуулийн байгууллагын хяналт их байгаа учраас нэмэлт мэдээлэл өгмөөргүй байна" гэв. Өөрөөр хэлбэл, дусал тарианы дэмжлэгтэйгээр эрхтэн системийг нь ажиллуулж байгаа аж.  Начин Э.Энхбат тархины хүнд хавсарсан гэмтэл авсан бөгөөд мэдрэлийн гэмтлийн улмаас бусад эрхтэн систем нь муудсан байна. Олон сар хэвтэрт байсан учраас уушгины хатгаа үүсч, цусны эргэлт нь удаашрах зэрэг хавсарсан эмгэгүүд үүссэн гэдгийг мөн эх сурвалж хэллээ.

                                                  Маргааш шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Сануулахад, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Олимпын аварга Н.Түвшинбаяр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан. Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчийн зүгээс прокурорт хүргүүлсний дагуу Н.Түвшинбаярыг батлан даалтад байсан арга хэмжээг өөрчилж, өчигдөр орой ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Маргааш буюу 23-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох бөгөөд хохирогчийн талаас хэргийг буцааж мөрдөн рүү шилжүүлж, дахин шалгуулах хүсэлт гаргах талаар эх сурвалж мэдээллээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20