ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 328 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 119 нь нийслэлд, 84 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн 125 тохиолдол зөөвөрлөгдсөн байна.
Хоногт гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 1977 болов.Өнөөдрийн байдлаар 2207 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 3903 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 814 нь хөнгөн, 1072 нь хүндэвтэр, 279 нь хүнд, 42 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 400 хүүхэд, 100 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна