Монгол, Хятадын иргэд харилцан зорчих хязгаарлалтыг сулруулах боломжийг судлахаар тогтлоо

М.Төгөлдөр
2021/12/23

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний 6 дахь удаагийн уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, хятадын талаас Гадаад хэргийн яамны туслах сайд У Жянхао ахлан оролцов.

           Хоёр улсын ГХЯ-д хооронд дэд сайдын түвшинд жил бүр зохион байгуулдаг тус яриа хэлэлцээний механизмаар хоёр улсын харилцааны хөгжлийн явцыг дүгнэж, ойрын хугацааны зорилт, томоохон арга хэмжээний талаар ярилцахын зэрэгцээ бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцдог.

    Гадаад харилцааны дэд сайд нар цар тахлын нөхцөлд Монгол, Хятадын харилцаа бүхэлдээ амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 2021 онд  хоёр улсын Төрийн тэргүүн, Парламентын дарга, Ерөнхий сайд нар тус тус утсаар ярилцаж,  өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэв. Талууд ирэх онд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцов.

     Дэд сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өмнөх оноос сэргэж, худалдааны эргэлтийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж буйг тэмдэглэв. Түүнчлэн Ковид-19 цар тахлын нөхцөлд хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулах боломж, тэр дундаа хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Манай талаас Замын-Үүд-Эрээний боомтоор авто тээврийн үйл ажиллагааг шуурхай сэргээх, төмөр замын тээврийг хэвийн байдалд оруулах,  уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх,  Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын үйл ажиллагааг сэргээх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал боомтуудын бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Булган-Такашикен, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудаар тусгай зөвшөөрөл, нөхцөл шаардагддаг бараа бүтээгдэхүүн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг тодорхой санал дэвшүүлэв. Хятадын тал эдгээр саналыг чухалчлан үзэж, холбогдох арга хэмжээ авахаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулж, халдвар хил дамнан тархах эрсдлийг бууруулах нь боомтуудаар бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл болохыг онцлон тэмдэглэв.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд хятадын  талаас дэмжлэг үзүүлж, вакцин болон бусад бараа материалыг буцалтгүй тусламжаар үзүүлсэнд  талархал илэрхийлэв.

Талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэд харилцан зорчих хязгаарлалтыг сулруулах боломжийг судлахаар тогтов.

Талууд мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны механизмуудын хүрээн дэх хамтын ажиллагаагаа цаашид ч бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20