Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Олимпын аварга Н.Түвшинбаяр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан. Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчийн зүгээс прокурорт хүргүүлсний дагуу Н.Түвшинбаярыг батлан даалтад байсан арга хэмжээг өөрчилж, түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Харин өнөөдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна