”Дугуйтай санта 2021” сайн үйлсийн аянд нэгдэцгээе

М.Төгөлдөр
2021/12/23

“Монголын залуучуудын холбоо“  “Оргил уулын дугуйн клуб“  “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв” -тэй хамтран жил бүр   “Халуун сэтгэлээ Хайртай багачууддаа” уриан доор  санаачлан зохион байгуулдаг  “Дугуйтай санта “   аян  5 дахь  жилдээ үргэлжилж байна.

Энэхүү аян нь анх  2013 оны   12~р сарын 24 нд  Монголын Залуучуудын Холбоо-ны дэргэдэх “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв”, “Оргил дугуйн клуб”- тэй хамтран Чингэлтэй, хайлааст, дэнжийн мянга гэсэн гурван бүс газарт 500 хүүхдэд бэлэг 

2014 оны 12~р сарын 20 нд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25~р тусгай дунд сургуульд  350 хүүхдэд бэлэг

2015 оны 12~р 26 нд нийт 100 ахмад настан, 300 хүүхдэд нийт 400 бэлэг

2016 оны 12~р сарын 26 нд “Санта бидний сэтгэлийн бэлэг“ гэсэн уриан дор нэгдэн 29 дүгээр  тусгай дунд сургуулийн дотуур байрны 165 хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг тарааж байжээ.

Өнгөрсөн жилүүдэд  энэхүү аянд дугуйн клубүүдээс гадна хувь хүн албан байууллага дэмжин оролцож  “хүүхэлдэйн театр“-ын хамт олон багт наадмын хувцастайгаа хүрэлцэн ирж хандивт нэгдсэн төдийгүй хошин урлагийн  “комеди театр“-ын хамт олон ч мөн адил урлагийн номер үзүүлэн хүүхэд багачуудаа баярлуулж өргөн цар хүрээг хамарсан аян болж байсан юм.  Нийслэлийн бүх дүүргийг хамарсан “Дугуйтай санта“ аяныг нийслэлээс гадна  Архангай, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ аймгуудын залуучуудын холбооны залуус, дугуйчид зохион байгуулж орон нутагт ч энэ аяныг өрнүүлэн хэвшил болгож олон хүүхдийн сэтгэлийг баярлуулж буй.

Тэгвэл энэ удаа Монголын мянга мянган бяцхан хүүхдүүдийг баярлуулах гэгээлэг зорилготой  тэр дундаа зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн  “ДУГУЙТАЙ САНТА ~2021 аян 2021 оны 12~р сарын 22 ны өдрөөс 2021 оны 12~р сарын 30 өдрийг хүртэл бэлэг хүлээн авах аянаа зарлажээ. Энэ удаагийн  аяныг Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбоо санаачлан зохион байгуулж тус дүүргийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд  12-р сарын 30-ны 10 цагт бэлэг хүргэхээр “Дугуйтай санта“ парад “Монголын залуучуудын холбоо“-ноос хөдөлж маршрутын дагуу бэлгээ тараах юм. Энэхүү аянд нэгдэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд бэлэггүй үлдсэн бяцхан хүүхдүүдэд чин сэтгэлийн бэлэг барихыг хүсвэл  Монголын залуучуудын холбооны 302 тоотод хүрэлцэн ирж хандивлах бэлгээ өөрийн биеэр хүлээлгэн өгөх болон С.Сэргэлэнбат 90011212, Б.Наранбаатар 96044004 дугаараар холбогдон чин сэтгэлийн хандив өргөөрэй.

Хэрвээ та өөрийн биеэр ирж оролцохыг хүсвэл хувийн дугуй, сантаны хувцас, хандивлах бэлэгтэйгээ ирэхэд болно. Мөн дугуйн холбоо, дугуйн клубүүдийг хамтарч ажиллахыг уриалж байна.

                       ~Бэлэггүй хоцордог бяцхан үрсдээ бид халуун сэтгэлээ түгээе~


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20