А.Ариунзаяа: Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн нэг хувь нь л цагдаад мэдэгдсэн

М.Төгөлдөр
2021/12/16

2016 оноос хойш хийсэн “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа”-гаар, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн нэг хувь нь цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Харин гурван эмэгтэй тутмын нэг нь бэлгийн мөлжлөгт өртжээ. Бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас гэр бүлийн хүчирхийллийг бууруулахаар эрх зүйн хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаарх мэдээллийг авлаа.

Тэрбээр, “Судалгаа явуулахад, монгол эмэгтэйчүүдийн 36 хувь буюу гурван эмэгтэй тутмын нэг нь дотнын хамтрагчийн зүгээс үйлдэгдсэн биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Мөн хохирогч эмэгтэйчүүдийн нэг хүрэхгүй хувь нь цагдаа болоод бусдад мэдэгдсэн байгаа юм.  Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэх энэ хэргүүд нь амь нас эрсдсэн хүнд тохиолдлууд. Арай хөнгөн хэлбэрийн хүчирхийллийг эмэгтэйчүүд хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр, хаалттай хаалганы цаана нуудаг гэх судалгааны дүн гарсан. Эмэгтэйчүүдээс асуухад ч мөн 50-60 хувь нь хэн нэгэнд хандаж байгаагүй өөрсдөө дотроо тэвчиж байсан тухайгаа хэлсэн.

Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил гаргагч буюу хүчирхийлэгч үйлдэгч дээр нэг шатны хуулийн арга хэмжээ авах нь буруу. Энэ нь хүчирхийллийн үндэс, эсвэл илүү хүнд хэлбэр лүүгээ орох гэх мэт үндсэн шалтгаан болж байгаа юм. Өөрөөр хэлбэл агуулгатай нь тэмцэхгүй, хүчирхийллийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Тиймээс тухайн авч байгаа арга хэмжээний хувьд олон шатлал байх ёстой. Сурган хүмүүжүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө, хүний хөгжлийн асуудал дээр анхаарах ёстой юм. Энэ мэтчилэн дүгнэлт гарган ажиллаж байна” гэлээ.

Мөн иргэд эргэн тойрондоо болж, үйлдэгдэж байгаа хүчирхийлэлд ямар хариу арга хэмжээ авдаг, гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцдэг талаар иргэдээс тодрууллаа.

Иргэд:

  • Миний эргэн тойронд тийм асуудал тулгарч байгаагүй. Иймэрхүү асуудал гарвал тэр даруй цагдаад хандана.
  • Цагдаад л хандаж өгнө. Гэр бүлийн хүчирхийлэл далд байж болохгүй. Нууж хаах зүйл байхгүй шүү дээ.
  • Хэрвээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдвэл, үүнийг нь мэдсэн мөртлөө цагдаад дуудлага өгөөгүй иргэн хариуцлага хүлээх ёстой болчхоод байгаа учраас цагдаад хандана. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гээд байдаг шүү дээ. Үүнийг болиод гэмт хэрэг үйлдэгдэж л байгаа бол түүний эсрэг тэмцдэг байх хэрэгтэй.
  • Гэр бүлийн хүчирхийллийг битгий цааш нь туйлшруулаарай. Мэдэж байгаа бол холбогдох байгууллагуудад нь хандаж байгаарай. Нэг эмэгтэйн амьдралд тус болно шүү.
  • Мэдээж тулгарч байсан. 22 цагаас хойш айлд төвөг учруулах юм бол цагдаа дуудаад өгчихдөг. Ихэвчлэн цагдаа дууддаг. Ийм зүйлийг тэвчээд өнгөрөөх хэрэггүй. Ил болгосон нь зүйтэй гэж бодож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20