“Далайхүү” төвийн ард байрлах уурын зууханд суурилуулсан утаа шүүгч шүүлтүүрийг бүрэн ажиллуулж эхэллээ

М.Төгөлдөр
2021/12/29

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны аравдугаар сарын 8-ны 123 тоот тушаалд “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн зориулалтаар уур үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагын уурын зууханд 2021 оны тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Гэвч “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тус тушаалын хэрэгжилтийг 2022 оны тавдугаар сарын 15 хүртэл буюу нэг жилээр хойшлуулсан.

Улаанбаатар хотод түүхий нүүрс, мидлинг түлж байгаа 100 кВт-аас дээш хүчин чадалтай 256 байршлын 464 уур үйлдвэрлэгч зуух бий. Харин 2022 оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийт 73 байршлын 182 уурын зуухны түүхий нүүрсний хэрэглээг зогсоохоор болжээ. Тус 182 зуух нь жилдээ 130 мянган тонн түүхий нүүрс, 68 мянган тонн мидлинг түлдэг байна. Түүхий болон хагас боловсруулсан нүүрсний хэрэглээг зогсоон, айл өрх, аж ахуй нэгжүүдийг төвийн дулаан болон хийн дулаанд холбох, цахилгаанаар дулааны асуудлыг шийдвэрлэх боломжтой аж.  Өнөөдрийн байдлаар тус 182 зуухнаас хоёр зуухны түлшний хэрэглээг зогсоожээ.

Харин иргэд, олон нийтээс хамгийн их шүүмжлэл дагуулдаг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Далайхүү” худалдааны төвийн ард байрлах уурын зуухнаас ялгарах утааг багасгах, тухайн бүс орчмын агаарын чанарыг сайжруулахаар туршилт хийж эхэлжээ. Тус уурын зуух нь дээрх 182 зуухны тоонд багтаагүй тул яаралтай арга хэмжээ аван, зуухнаас ялгарах утааны хоруу чанарыг бууруулах технологийн шийдлүүдийг туршиж байгаа юм. Тодруулбал, дээрх зууханд 14 хоногийн өмнөөс мидлинг түлж, утаа шүүгч хуурай шүүлтүүрийг ажиллуулж эхэлжээ. Ингэснээр утааны бохирдол, тоосжилт 10-20 хувиар буурсан байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Далайхүү” худалдааны төвийн ард байрлах уурын зууханд суурилуулсан утаа шүүгч шүүлтүүрийн ажиллагааг шалгалаа. Тус уурын зуух нь 190 айлыг дулаанаар хангаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 190 айлын янданг нэг уурын зуухаар орлуулж байгаа гэсэн үг.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн “Далайхүү” төвийн ард гурван жилийн өмнө БНСУ-д үйлдвэрлэсэн зуух суурилуулсан. Тухайн жилдээ Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 190 нам даралтын халаалтын зууханд хуурай болон усан циклонтой утаа шүүгч шүүлтүүр суурилуулсан. “Далайхүү” төвийн дэргэдэх зууханд хуурай утаа шүүгч шүүлтүүрийг суурилуулсан байгаа. Д.Ихбаяр даргын үүрэг, чиглэлийн дагуу түлшний туршилт хийн, утаа шүүгч шүүлтүүрийг  бүрэн ажиллуулж эхэлсэн” хэмээв.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Зуухны яндангаас ялгарч буй утааг нүдээр харахад маш их өөрчлөлт харагдаж байна. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхад PM 10, PM 2.5 зэрэг өргөн болон нарийн ширхэгтэй тоосонцрын хэмжээ мэдэгдэхүйц өндөр байсан. 14 хоногийн өмнөөс мидлинг түлээд, тодорхой хугацааны дараа хэмжилт хийхэд тоосжилт 10-20 хувиар буурсан бөгөөд энэ орчмын агаарын чанар мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгаа. Маргаашаас эхлэн мэргэжлийн байгууллагаар тогтмол хэмжилт хийлгэн, тоосжилтын хэмжээг шалгана” гэв.

Тэрбээр арванхоёрдугаар сарын 31-н хүртэл “Далайхүү” төвийн ард байрлах уурын зуухнаас ялгарч буй утаанд хэмжилт хийж, агаарын чанар, тоосжилтын өөрчлөлтийг мэдээлэхийг  холбогдох албаныханд үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 1 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 3 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 5 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 7 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 7 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 8 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 8 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 21 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр