2022/05/25
USD 2,811

Ахмад дипломатч, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар гавьяат цол хүртлээ

М.Төгөлдөр
2021/12/29

Орчин цагийн дипломат алба үүсгэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар Гавьяат эдийн засагч цол хүртэв.

Элчин сайд С.Хүрэлбаатар Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд олон жил зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж байгаа бөгөөд ГХЯ-ны Азийн газрын захирал, Япон Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдаар хоёр удаа, БНАСАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдаар томилогдон ажиллаж, эдгээр бүс нутаг, улс оронтой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирсэн. Тэрээр одоо Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн хувиар хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд идэвхтэй ажилласаар байгаа билээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.90.227
Энэ шагнал гардуулах үеэр нэрийг нь дуудаж шагналыг хөтөлж байгаа сэтгүүлч зда ямар муухай хоолойтой юм бэ өмнөх нэвтрүүлэгч хүмүүс гоё байсан.
Хариулах