Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 226 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 390,978 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын долоо нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 219 нь дотоодын халдвар байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,987 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна