Н.Алтанхуяг: МАН-ын зарим хүн АН-аар яаж тоглосон бэ гэдэг жүжгийг удахгүй ил гаргана

Л.Бямбажав
2022/01/03

УИХ дахь АН-ын бүлгийн  13 гишүүн  мэдээлэл хийлээ. Тэд нэгдэж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхэд эрх баригчидтай тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Өнгөрсөн хугацаанд цар тахлын эсрэг тэмцэж байна гэсэн нэрийн дор УИХ төсөв мөнгө мэддэг эрхээ хуулиар Засгийн газарт өгчихсөн. Засгийн газар дураараа дургиж байгаа. Сая омикрон гэж айлгаад дахиад л цар тахлын хуулийг зургаан сараар сунгачихлаа. Сунгах шаардлагагүй гэж манай намын бүлгийн гишүүд эсэргүүцсэн атал МАН олонхоороо хүч түрээд сунгасан. Өнөөдөр Монгол Улс руу орж гардаг гарцууд нь хаагдаж, ард түмний амьдрал туйлын хүнд, үнийн өсөлт тэнгэрт хадаж байхад МАН-ынхан 30 жилийн дараа хэдүүлээ сайхан амьдарна гээд ярьж байна. 30 жил яахав, ойрын нэг, хоёр жил чухал байна. Дэндүү шударга бус байдал Монголд газар авсаар байна. Хэдэн тэрбум төгрөгийн авлига авсан хүмүүс хэдэн сая төгрөгөөр торгуулаад хэргээсээ мултарч байна. Нийгмийн бусад хэсэгт хууль нь  хамгийн хатуу харгис чанга үйлчилсэн ялгавартай нийгэмд бид амьдарч байна. 

Хоёрдугаарт, би АН-ыг анх байгуулах цагаас нь эхэлж явсан. АН-ын даргаар зургаан жил ажиллаж журмын нөхөдтэйгөө олон олон ялалтын төлөө мөн нийгмийг өөрчлөж шинэчлэхийн төлөө зорьж явсан. Өнөөдөр манай намд ямар ч асуудал байхгүй. Нэг л АН байгаа гэдэгт би анхнаасаа итгэлтэй байсан. 330 гаруй суманд бүгд тамга, тэмдэг, дарга цэрэгтэйгээ нэг талд байгаа. Есөн дүүрэг нь мөн нэг талдаа буюу О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон гэсэн үг. Улсын дээд шүүхийн шийдвэр сая оны өмнөхөн  гарч АН нэг талдаа гэдгийг дуртай, дургүй ч хүлээн зөвшөөрлөө. 


Гэхдээ л жонхуугаа зуурсан. Дээд шүүх хэрээс хэтэрсэн байна. Улс төрийн намын тухай хуульд намын бүртгэлийн асуудлыг 30 хоногийн дотор шийднэ гэж заасан атал Дээд шүүхийн 20 гаруй шүүгч тойрч суучихаад Намын тухай хуулиас давсан журам гаргаж байна. Намын бүртгэлийн асуудлыг 60 хоногийн дотор шийднэ гэж журам гаргасан. Бид шударга ёсны төлөө тэмцэнэ. Өнөөдөр АН-ыг хоёр намтай юм шиг жүжиглэсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой.

МАН-ынхан нэг юмнаас үхтлээ айдаг. Бид 13-ыг цул болж хавар талбайд өлсгөлөн зарлах үеэр  УИХ-ын дарга Г.Занданшатар "Та нар маань ордонд ороод ир, хэдүүлээ тойрч суугаад ярья. Төрийн байгууллагынхан хууль дүрэм зөрчсөн байвал бид хяргаад өгнө" гэж хэлээд бидний өлсгөлөнг зогсоосон. Гэтэл өнөөдрийг хүртэл УИХ-д уг асуудлыг оруулж ирээгүй. Бүртгэлийн байгууллагын даргыг өнөөдөр С.Бямбацогтын хүн удирдаж байна. Улсын дээд шүүхийн Тамгын газрын үүрэг гүйцэтгэгчээр гэмт хэрэгт холбогдсон хүн ажиллаж байна. СЕХ-ны дарга мөн л У.Хүрэлсүхийн суганы үс нь. Энэ мэт төрийн байгууллагын албан тушаалтнуудыг  УИХ дээр орж ирүүлэхээс тэд айдаг. Хэдэнтээ энэ асуудлыг тавьсан ч хүлээж авахгүй байгаа. МАН төрийн байгууллагын зарим хүнийг ашиглаж яаж АН-аар тоглосон бэ гэдэг жүжгийг бид ил тавьж гаргана" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20