Г.Магнайсүрэн: Байрны үнийг буулгана гэж хэлж чадахгүй, хуучин байрны ч үнэ өссөн

Л.Бямбажав
2022/01/04

Барилгын материалын үнийн өсөлтийг бууруулах тал дээр БХБЯ ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ гэдгийг тус яамны ТНБД Г.Магнайсүрэнгээс шууд тодрууллаа. 

Тэрбээр "Барилгын материалын ихэнхи хувийг гаднаас авдаг. Дотоодын үйлдвэрүүд мөн л түүхий эдээ гаднаас авдаг. Тээвэрлэлтийн саатлаас үүдэж барилгын материалын үнэ өссөн. Бид энэ онд арай өөр зохион байгуулалтаар ажиллаж вагоноор татан авахаар яам дундын ажлын хэсэг ажиллаж байгаа. Тээвэрлэлтийн гацаа арилвал үнэ дагаад буурна. Дэлхий дахинд ч гэсэн үнийн өсөлт адилхан байна. Дунджаар барилгын материалын үнэ 50 орчим хувиар өссөн. Энэ сард багтаан үнийн индексийг батална. Өнгөрсөн жил ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ 20 мянга орчим иргэн материалаа ирүүлснээс 13,292 иргэн хамрагдсан. Харьцангүй зээл олголт сайжирсан учраас орон сууцны үнэ өссөн. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдэд бид үнийн бодлогыг барина. Түүнээс биш орон сууцны зах зээл рүү нийтэд нь орж нөлөөлж чадахгүй" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20