Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт энэ сарын 04-ний өдрийн 12:00 цагийн орчимд 15 настай сурагч охин гэрээсээ "Дэлгүүр орно" гэж гараад эргэж ирээгүй тул эрэн хайх ажиллагааг цаг алдалгүй эхлүүлсэн. Нийт 28 машин 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрэн, хайх ажиллагаа явж байсан. Охины ээж өөрийн цахим хуудастаа "Охины сураг гарсан. Улаанбаатар хот руу явлаа" хэмээн нийтэлж байсан.
Тэгвэл өнөөдөр охиныг олсон таатай мэдээ байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна