================================ТАНИЛЦ: Цар тахлын хуулиар төрийн суудалд шууд очсон дарга нар

Ш.АДЪЯАМАА
2022/01/06

Өнгөрсөн хугацаанд Цар тахлын хуулиар халхавчилж Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, төрийн албан  тушаалд 1052 хүнийг хууль бусаар томилсон байдаг. Эдгээрийн  520 нь Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж, хуулийн хүрээнд томилогдон ажиллаж байгаа бол үлдсэн 532 албан тушаалтан Цар тахлын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдон өнөөдрийг хүртэл төрийн ажлыг хийж байна. Оны өмнө буюу арванхоёрдугаар сарын  30-нд Төрийн албаны зөвлөл хуралдаж,  Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлөх тогтоолыг гаргасан. Энэ тогтоолын хэрэгжилтийг 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгоод байгаа юм.  

Тэгвэл өнөөдрийн байдлаар гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга,  Засгийн газрын хэрэгжүүлэгч 9 агентлагийн  дарга нар чөлөөлөгдөх нөхцлийг хангаад байна. Өөрөөр хэлбэл, тэд Цар тахлын хуулиар шууд томилогдсон буюу сонгон шалгаруулалтаар ороогүй гэсэн үг.

Аль аль яам, агентлагт сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явагдах вэ гэдгийг Зариг мэдээлж байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ

Засгийн газрын тохируулагч агентлагуудын дарга нараас олон нийтээс хамгийн их зэмлэл хүртэж баалуулдаг газрын дарга бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ. Түүнийг 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн  Засгийн хуралдаанаар томилж байв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд цахим шилжилтийг урагшуулж E-Mongolia-г нэвтрүүлсэн автор нь  ч сайны хажуугаар саар гэгчээр "Цахим үндэстэн" арга хэмжээгээр цар тахлын хуулийг зөрчин дахин “алдахгүй” байх сануулга авсан тэрбээр сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэж  байж төрийн албанд үлдэх эсэхээ шийдэх нь  ээ.

Б.Болор-Эрдэнэ нь 2007-2011 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд элсэн орж Олон улсын харилцааны бакалавр зэргээр, 2011-2014 онд БНСУ-ын Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэргээр, 2017 онд Английн Оксфордын Их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгсжээ.

Ажлын туршлага:

  • 2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн,
  • 2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн,
  • 2013 онд Дэлхийн банкны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн,
  • 2017 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газар судлаач, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагад гэрээт зөвлөх,
  • 2018 онд Дэлхийн банкны Австрали Улс дах салбарт гэрээт зөвлөх,
  • 2019 онд Английн Оксфордын Их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн ерөнхий зохицуулагч,
  • 2020 оноос өнөөдрийг хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

 Үндэсний хөгжлийн газын дарга Х.Батжаргал

Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 30 ны өдрийн  хуралдаанаар Үндэсний хөгжлийн газын даргаар Х.Батжаргалыг томилсон. Х.БАТЖАРГАЛ-ын ажилласан байдал:

Боловсрол

  • 1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль
  • 2002 онд МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургууль
  • 2010 онд Лондон хотын Кенсингтон бизнесийн коллеж
  • 2012 онд Их Британийн Уэльсийн их сургуулийг тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 2003-2006 онд Үнэт цаасны хороонд мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн
  • 2006-2008 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал
  • 2012-2014 онд "Инвенто" компанийн гүйцэтгэх захирал
  • 2014-2016 онд БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал
  • 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2018-2020 онд мөн яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажилласан.

Усны газрын дарга Ш.Мягмар

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг 2020 оны дөрөвдүгээр сард орон тооны дээд хязгаарыг нь 38 хүнтэй байхаар, 601.3 сая төгрөгөөр байгуулж, бүрэлдэхүүнийг нь БОАЖЯ-ны боловсон хүчнээс бүрдүүлэхээр болсон. Ингэхдээ уг яамны сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус газрыг ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор Усны газрын даргаар Ш.Мягмарыг томилсон. Тэрбээр БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байжээ.

 Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, 

 Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Э.Тамир

ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар 2020 оны дөрөвдүгээр сард НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Дашдэмбэрэлийг томилсон.

Мөн 1988 онд төрсөн  НАМЗХ-ны нарийн бичгийн дарга Э.Тамирыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилсон . Э.Тамир өмнө нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын туслахаар ажиллаж байсан нэгэн. Түүний  хувьд УИХ-ын гишүүний туслах, МАН-ын бүлгийн референтээр ажиллаж байсан. Дээрх хоёр ч томилгоог ХНХ-ын сайд А.Ариунзаяа хийсэн.

Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар сэтгэл судлалын ухааны доктор Ц.Нацагдолгорыг томилсон.

Тэрбээр МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч хэмээх улс төрийн болон төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг хашиж байсан юм.

ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч С.Мөнхнасан

ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр АТГ-т шалгагдаж буй С.Мөнхнасанг МАН-ын генсек зүтгүүлсэн. Уг томилгоог оны сүүлээр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 21-нд томилсон.Түүнийг  ИНЕГ-ын даргаар томилсныг  Агаарын тээврийн салбарынхан ч дэмжихгүй байгаа аж. ЗГХЭГ-аас ИНЕГ-ын 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн  хяналт,  шалгалтын тайлан, дүгнэлтийн 16-р хуудсанд 2017 онд С.Мөнхнасанг албан тушаалаа ашиглан холбогдох журмыг зөрчин ИНЕГ-аас байрны хөнгөлөлт гэж 10,0 сая төгрөгийг /ИНЕГ-аас өмнө нь орон сууцны асуудлаа шийдүүлж 30,0 сая ₮ авч байсан/ олгуулсан зөрчлийг тайлагнасан байна.

Их хэмжээний өмч хөрөнгө шамшигдуулах зөрчил илрүүлсний нэгэнд С.Мөнхнасан орсон байдаг. Улмаар АТГ-т шалгагдаж буй.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөхийг 2019 оны хавар төрийн өмчит хуулийн этгээдүүдийн худалдан авах ажиллагааг хариуцдаг, өөрөөр хэлбэл, зарлагдах тендерүүдийг хариуцан зохион байгуулдаг гол алба болох Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилсон. 

Үндэсний геологийн албаны даргаар О.Чулуун:

Засгийн газрын шийдвэрээр Үндэсний геологийн албаны даргаар О.Чулууныг мөн Цар тахлын хуулиар томилсон. УУХҮЯ-ны харьяанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба байгуулахаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сард шийдвэрлэсний дагуу Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол зургаадугаар сарын 23-нд гарсан. Ингэснээр Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулсан юм.

О.Чулуун нь 1977-1982 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд “Геологийн зураглал, ашигт малтмалын ордын эрэл, хайгуул мэргэжлээр суралцан төгсөж, “Уулын инженер-геологич” мэргэшил эзэмшсэн.

Харин яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын тухайд Эрүүл мэндийн яам, Соёлын яам, БОАЖЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга нар Цар тахлын хуулиар тус албанд томлогджээ.

Эрүүл мэндийн яамны ТНБД Ц.Эрдэмбилэг 

2003-2019: Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч 2012-2019: “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал 2019-2020: онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал. 2021 оны хоёрдугаар сараас одоог хүртэл ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг 

2021 оны есдүгээр сараас өнөөг  хүртэл Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

2002-2005: “Black Morgan” ХХК-д нягтлан бодогч

2005-2007: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д ерөнхий менежер

2007-2009: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д гүйцэтгэх захирал

2008-2013: онд Хан-Уул дүүргийн МАН-ын 86-р үүрийн тэргүүлэгч

2009-2013: “My Great Khan” ХХК-д гүйцэтгэх захирал

2009-2014: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн

2013-2016: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

2014-2016: МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд 

Засгийн газрын шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар  Д.Ганболд  2020 оны хоёрдугаар сард томилогдсон.  2003 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2014 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгссөн.

Статистик-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистр. 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2006-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, 2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2016 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар ажиллаж байсан.


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 3 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 3 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 5 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 5 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 6 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 7 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 7 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 8 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 23 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр