Төрийн албаны хуулийг ноцтой зөрчсөн ТОМИЛГООНУУД

Л.Бямбажав
2022/01/06

Цар тахлын хуулиар төрийн албанд түр томилогдсон албан тушаалтнуудыг ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө чөлөөлөгдөхийг Төрийн албаны зөвлөлөөс үүрэгдсэн.Тэгвэл Засгийн газар уг шийдвэрийг эсрэг болон Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн нэгэн томилгоог өнөөдөр хийлээ. Тодруулбал, Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгаж, тус газрын даргаар ажиллаж байсан Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг шинээр байгуулсан хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус томилов.

Уг нь Төрийн албаны тухай хуульд яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэл буюу яамны газрын дарга, хэлтсийн даргын албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлагатай гэсэн хуулийн заалт бий. 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнийн төрд ажилласан ажлын туршлага 1.5 жилээс хэтрэхгүй.

Б.Болор-Эрдэнийн ажлын туршлага:

  • 2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн,
  • 2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн,
  • 2013 онд Дэлхийн банкны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн,
  • 2017 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газар судлаач, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагад гэрээт зөвлөх,
  • 2018 онд Дэлхийн банкны Австрали Улс дах салбарт гэрээт зөвлөх,
  • 2019 онд Английн Оксфордын Их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн ерөнхий зохицуулагч,
  • 2020 оноос өнөөдрийг хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

Харин Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалын тухайд эрхэлсэн түшмэл буюу яамны газрын дарга, хэлтсийн даргын албан тушаалд таван жил ажилласан туршлагатай байна. Тус албан тушаалд найман жил тасралтгүй ажилласан тохиолдолд яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох эрхтэй. 

     Х.Батжаргалын ажлын туршлага:

  •  2003-2006 онд Үнэт цаасны хороонд мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн
  • 2006-2008 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал
  • 2012-2014 онд "Инвенто" компанийн гүйцэтгэх захирал
  • 2014-2016 онд БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал
  • 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2018-2020 онд мөн яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажилласан.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20