Казахстаны Ерөнхийлөгч Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн улсуудад хандан тусламж хүссэн. Энэ гэрээ ёсоор байгууллагын аль нэг гишүүн улс руу гадны хүч дайрч, довтолсон үед бусад нь цэргийн хамтарсан хүчээр тусламж үзүүлэх ёстой. Байгууллагын гишүүд хуралдаад Казахстан руу цэргээ оруулахаар шийдсэн байна. Одоогоор Киргиз, Тажикистан, Армен, ОХУ нь цэргээ явуулахаа албан ёсоор мэдэгдсэн.
ОХУ-ын талаас агаарын десантын анги нэгтгэлүүд Казахстаны үймээнийг дарахад оролцохоор болсон тухай Төрийн Дума мэдэгджээ. Оросын десантынхан юу юугүй дайтаад эхлэхгүй төрийн чухал объектуудыг хамгаалах, шаардлагатай үед Казахстаны хүчний байгууллагуудтай хамтарсан ажиллагаа явуулна гэж Төрийн Думаас мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна