Казахстаны хүсэлтийн дагуу улс орныг тогтворжуулах ажиллагаанд оролцуулахаар Орос 3000, Беларус 500, Тажикистан 200, Армен 70 цэргийн албан хаагчаа тус тус явуулсан.
Казахстанд олон улсын хамтарсан цэргийн хүч орсон ч байдал түгшүүртэй хэвээр байна. Хамгийн их хохирол амссан Алма-Ата хотод одоо болтол буун дуу гарч, хотын захаар тонуулчид дэлгүүр дээрэмдэж байна.
Казахстаны Дотоод хэргийн яамны мэдээлж буйгаар 2298 хүнийг баривчлаад байгаа юм байна. Хууль сахиулах байгууллагын 18 ажилтан үймээнийг дарах үеэр амиа алджээ. Мөн хууль сахиулах байгууллага, Үндэсний гврадийн 748 ажилтан албан хаагч шархадсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна