Япон улс гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарлалаа

Л.Бямбажав
2022/01/07

Гадаадын иргэдээс зөөврөөр омикрон хувилбар илэрч байгаатай холбоотойгоор Япон улс хилийн хязгаарлалтаа чангаруулсан талаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдлээ. 

Уг мэдэгдэлд "Япон Улсын Засгийн газар шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарлаж байгаа болно. Одоогийн байдлаар зөвхөн Япон Улсын иргэний гэр бүл зэрэг(日本人の配偶者等)болон Байнгын оршин суугчийн гэр бүл зэрэг (永住者の配偶者等) статус бүхий оршин суух зөвшөөрөл бүхий иргэд болон нэн хүндэтгэн үзэх шалтгаантай онцгой тохиолдолд (гэр бүлийн гишүүн нас барсан зэрэг) хил нэвтрэх боломжтой бөгөөд бусад төрлийн визний мэдүүлгийг хүлээж авахгүй байгаа болно.Уг арга хэмжээ тодорхойгүй хугацаанд үргэлжлэн хэрэгжинэ. Визийн мэдүүлгийг хүлээн авч эхлэх тохиолдолд тус ЭСЯ-ны цахим хуудсаар дамжуулан мэдэгдэх болно" гэжээ. 

Япон улсад очсон манай улсын иргэдээс омикрон хувилбар илэрсэн талаар бид мэдээлсэн билээ. Өнөөдрийн байдлаар омикрон хувилбар  дэлхийн ихэнх оронд тархаад буй. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20