​МАН-ын бүлэг: Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх чиглэлээр ЗГ судалгаа хийж байна

Ш.АДЪЯАМАА
2022/01/10

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.10/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ” УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн, Засгийн газраас өргөн барьсан Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, мөн Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг намын бүлгийн хурлаараа хэлэлцэж, шийдвэрлэсэн. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс өөр өөр санал гарсан. МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авч өнөөдөр саналаа нэгтгэж ярилаа. Хуралдаанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гишүүдэд мэдээлэл өгч, асуултад хариуллаа. Ингээд бүлгийн гишүүд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Харин УИХ-ын чуулганы хуралдаанаар тус хоёр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн шийдвэр гарсны дараа ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг гаргасан. Зарим асуудалд олон гишүүд оролцуулах шаардлагатай гэж үзлээ. Дээр нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд, сангийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийг оролцуулж хэлэлцүүлэг хийж, ойлголтуудыг нэгтгэх, явцын дунд засах асуудал байна гэж үзлээ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг дээрхи хоёр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжээд, ажлын хэсэг байгуулж ажиллаад хаврын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзсэн.

Мөн өнөөдрийн бүлгийн хуралд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож хоёр чиглэлээр мэдээлэл өгсөн. Нэгдүгээрт, гадаад нөхцөл байдал буюу хоёр хөрш болон Бүгд найрамдах Казакстан улсын нөхцөл байдал болон тухайн улсад амьдарч буй Монгол Улсын иргэдийн асуудлаар мэдээлэл өгсөн. Ялангуяа Казакстан улсад суугаа манай улсын ард иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх асуудлаар Элчин сайдын яам болон Консулын байгууллагаас цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Хоёрдугаарт, улс орны дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Дотоод нөхцөл байдалтай холбоотой хэдэн асуудал бий. Сүүлийн үед үнийн өсөлт бий болж, инфляци өсч байна. Энэ чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж УИХ, Засгийн газар үзэж байна. Үнийн өсөлт бий болж байгаа учраас тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал үүслээ. Энэ чиглэлд Засгийн газар тодорхой хэмжээний судалгаа, тооцоо хийж ажиллаж байна. Мөн хил гааль хаагдсантай холбоотой асуудлыг шийдвэрлэж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх чиглэлд онцгой анхаарал хандуулах шаардлага бий. Энэ үүднээс Замын-Үүдийн асуудалд анхаарч ажиллах шаардлагатай. Дээрхи асуудалд Засгийн газар анхаарч, асуудлыг боловсруулах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзэж, байр сууриа илэрхийлж, саналаа нэгтгэлээ ” гэв.

Мэдээллийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Эрээний хил дээр гацсан ачаа, барааг хэрхэн татах талаарх сэтгүүлчийн асуултанд “БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манайх руу импортогдох гэж байгаа чингэлэг төвлөрсөн. Эрээний гаалийн хашаанаас гаалийн тэг цэг дээр БНХАУ-ын компани авчирч өгнө. Үүнээс нааш 7000 гаруй жолооч тухайн барааг татаж авья гэж байгаа. БНХАУ-ын талаас энэ бүх жолоочоо халдвар хамгааллыг нь сахиулаад, халдвар тархаахгүй байж чадна гэвэл байнгын тээвэрлэлтийг тэг цэг дээр нь авчирч өгье гэсэн. Гэтэл энэ боломжгүй. Сая жолооч нараас халдвар илэрлээ гээд нэлээд асуудал болсон. Тиймээс төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй жолооч, тусгай алба хаагчдаас бүрдсэн багийг тэг цэгээс чингэлэг тээврийг дамжуулж ачиж, Замын-Үүдэд буулгана. Чингэлэг зөөх хоёр баг ажиллана. Нэг нь 100 хүнтэй. Нэг баг нь тээвэрлэлт хийж байхад нөгөө баг нь тусгаарлагдана. Энэ бол тээвэр ложитстикийн хүндрэл, инфляцийг бууруулах алхам гэж үзээд энэ ажлыг маргаашнаас эхлүүлнэ” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 1 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 2 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 3 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана 6 цагийн өмнө
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ 6 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 10 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 10 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 10 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ Өчигдөр
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна Өчигдөр
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ Өчигдөр
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай Өчигдөр
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ Өчигдөр
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ Өчигдөр
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ураныг газар доогуур уусган олборлох технологи буюу аюулгүй, орчин үеийн шийдэл Өчигдөр
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна Өчигдөр