Ц.Цэрэнпунцаг: "Богд Зонхова" төсөл агаарын бохирдлыг бууруулна, энэ төсөлд хүн бүр хоолныхоо 10 мянгыг хандивласан гээд л бодчих

Л.Бямбажав
2022/01/14

Оны өмнө Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг өөрийн санаачилсан "Богд Зонхова" төслөө цааш нь явуулна, сайд нар хэл амнаас битгий айгаад бай" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тодруулбал, тэрбээр "Засгийн газар ажил хийхдээ сошиал дагаж байна. Зарим ажлыг хийхдээ  нийгмийн сүлжээ дагавал юу болох вэ. Богд Зонхова төслөөс юунд хулгаад байгаа юм бэ. Анх 5.5 тэрбумаар төсөвлөж байсан. Уг төсөл тав, зургаан хэсэгтэй. Жуулчид Улаанбаатарт юу үзэх юм бэ. Буруу зөрүүг нь тогтоох газар тогтоох байх. Яам, Засгийн газар өмнөх ажлаа хий. Богд Зонхова төсөв үргэлжлэх ёстой гэж үзэж байна. Инженерийн шугам сүлжээнд долоон тэрбум шаардлагатай. Тасганы овоог бохирын цэг болгох гээд байгаа юм уу. Яагаад идэвх гаргахгүй байна. Богд Зонхова төсөлд буруу хийсэн зүйл байхгүй. Иймд энэ төсөл үргэлжлэх ёстой. Соёлын сайд соёлоо хамгаалах ёстой шүү" гэдгийг хатуу хэлсэн. 

Цар тахалтай энэ үед яагаад бурхан шашны төсөлд төсвийн мөнгийг зарцуулах гэж "зүтгээд" байна вэ гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагаас шууд тодрууллаа. 

Тэрбээр "Цар тахал цааш хэдэн жил үргэлжилнэ, энэ үед улс орны амьдрал үргэлжилнэ. Цар тахлын үед эдийн засгийн бусад салбаруудаа ч бид анхаарах ёстой. Эдийн засгаа сэргээж байж ард түмний амьдрал сайжирна. "Богд Зонхова" төсөл долоон жилийн дотор өртгөө нөхөх юм билээ. Өвчин зовлон арилсны дараа жуулчид манайд ирнэ. Гандан хавиар жилд 300 мянган жуулчин очдог гэсэн судалгаа байна лээ.  7-8 жилийн дотор зардлаа нөхөх сайн төсөл гэдэг утгаар нь би хэлсэн. Өртөг зардлаа буцаагаад олох бүтээн байгуулалтад яагаад хөрөнгө оруулалт оруулж болохгүй гэж. Ашигтай хөрөнгө оруулалтад төсвийн мөнгийг зарцуулах ёстой. Энэ төсөл агаарын бохирдлыг бууруулахад ч ашиг тусаа өгнө. Давхар олон асуудлыг шийдэж байгаа төсөл".


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 11 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 16 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 17 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 17 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 17 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 18 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 18 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 19 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 20 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 20 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 21 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 22 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 23 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 23 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна Өчигдөр
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр