2022 онд манай улс 35,8 сая тн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Тэгвэл он гарсаар нүүрсний экспорт харьцангуй муу байгаа тухай салбарын сайд хэллээ. Тэрээр "Хятадын талаас их зүйл шалтгаалж байна. Манай жолооч нарын коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ манай талд сөрөг гараад, Хятад улсад эерэг гарч байна. Бид сүүлдээ Хятадын талын авч хэрэглэж байгаа шинжилгээг ашиглаж байна" гэдэг тайлбарыг өгсөн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна