2003 онд Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд "Дуусаагүй барилгад эд хөрөнгийн гэрчилгээ босгоно" гэдэг заалт орсон байдаг. Уг хуулийн зүйл заалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дуусаагүй барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгодог байдлыг зогсоох хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм. Тэрээр уг хуулийн төслийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа бөгөөд иргэд хохирч болохгүй, хамгийн гол нь 100 хувь мөнгөө төлсөн иргэнд үл хөдлөхийн гэрчилгээг нь гаргаж өгөх хэрэгтэй гэдгийг онцолсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна