Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг зогсоож байж тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой

Л.Бямбажав
2022/01/18

Тэтгэвэр, тэтгэмж нэмэх төсөв санхүүгийн боломж байгаа эсэхийг Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. Тэрбээр “Тэтгэвэр, тэтгэмжийг халамжийн бодлоготой уялдуулах ёстой. Бид сүүлийн хоёр жилд ковидтой холбоотойгоор халамжийн бодлогыг нэлээд тэллээ. Татвар, тэтгэмж, хүүхдийн мөнгөөр халамжийг нэлээд тэлсэн. Өмнө нь тэтгэврийг жилд 8 хувиар нэмдэг байсан бол ковидын хоёр жил тэтгэмж, хүүхдийн мөнгө, бусад халамжаар 8-аас их хувиар нэмсэн. Ковидын дараа халамжаа татаж, зөрөөд тэтгэврийг инфляцитай уялдуулж, зохих хэмжээнд нэмэх зайлшгүй шаардлага гарна. Гэхдээ хэзээ гэдгийг, төсвийн бололцоо ямар байхыг судлах ёстой. Тэтгэвэр тэтгэмж нэмэх бол мөнхийн сэдэв, өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Цаашид тэтгэврийн зөрүүг арилгах, инфляцитай уяж нэмэх асуудлыг төсвийн боломжийн түвшинд шийднэ” гэсэн хариултыг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 11 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 16 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 17 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 17 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 17 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 18 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 18 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 19 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 20 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 20 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 21 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 22 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 23 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 23 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна Өчигдөр
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр