Шадар сайд С.Амарсайхан "Омикроны халдвар хурдацтай тархаж байна. Халдварын тархалт энэ байдлаараа цаашид явбал дээд тал нь 60,000-аас дээш тохиолдол өдөрт бүртгэгдэнэ. Нэг талаас энэ халдвар нь ханиад шиг хөнгөж байгаа гэдэг мэдээлэл явж байгаа хэдий ч вирусийн халдвар учраас болгоомжтой байх хэрэгтэй. Хязгаарлалт хийж болно. Гэхдээ заавал хэн нэгнээр хянаж цагдуулах шаардлагагүй, харин иргэд өөрсдөө үүнд хариуцлагатай хандах ёстой. Бидэнд хаах шиг, хорих шиг амархан зүйл байхгүй. Иргэдийг цагаан сараа битгий тэмдэглэ гэж хориглоогүй учраас ухамсартай хандах хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна