Хөгжлийн банкны чанаргүй зээлийн харьцаа 55.3 хувьтай байна

Л.Бямбажав
2022/01/20

Монгол Улсын Хөгжлийн банк нь үүсгэн байгуулагдсан цагаасаа Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжиж буй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсээр ирсэн.

Гэвч Хөгжлийн банкнаас санхүүжилт авч, төсөл хөтөлбөрөө санхүүжүүлсэн хэдий ч эргэн төлөлтийг санаатайгаар саатуулах, төлөхгүй байх сонирхол бүхий зээлдэгчид, зээлийн санхүүжилтийг зориулалт бусаар ашигласан зээлдэгчид байгаа нь банкны актив хөрөнгийн чанар муудахад нөлөөлж байгаа тул өнөөдөр /2022.01.20/ тус банкнаас авсан зээлээ хугацаанд төлж барагдуулаагүй, чанаргүй болж шүүхийн шатанд шилжсэн нэр бүхий зээлдэгчийг олон нийтэд зарлалаа.

 Хөгжлийн банкны нийт зээлийн үлдэгдэл 3.20 их наяд төгрөг, зээлийн үлдэгдэлд байгуулсан зээлийн эрсдэлийн сангийн хэмжээ 0.65 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Мөн Монголбанкны 2021 онд хийсэн хяналт, шалгалтын үр дүнд Хөгжлийн банкны зээлийн эрсдэлийн санг 0.76 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 1.7 их наяд төгрөг болгох шаардлагатай гэж дүгнэснээр чанаргүй зээлийн харьцаа 55.3% болж өссөн байдалтай байгаа талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул  мэдээлсэн юм. 

 Монгол Улсын Хөгжлийн банкны хувьд өнгөрсөн хугацааны алдаа, ололтдоо түшиглэн банкны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Улсын Их Хурлаас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын дагуу Улсын Их Хуралд өргөн баригдах хуулийн төслүүдийн жагсаалтад орсон Хөгжлийн банктай холбоотой хуулийн төслүүд боловсруулагдан, өргөн баригдахаар хүлээгдэж байна.

 Түүнчлэн энэ онд цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай хэд хэдэн голлох ажлууд байгаа аж. Тодруулбал, МУХБ-ны олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалсан 500.0 сая ам.долларын бонд, Япон улсын зах зээлд хаалттай арилжаалсан 30.0 тэрбум иен буюу 261 cая ам.долларын  Самурай бондын эх үүсвэрүүдийн хугацаа 2023 оны 10 болон 12 дугаар саруудад дуусгавар болж буйтай холбоотойгоор өрийн удирдлагын төлөвлөгөөг яаралтай хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна.

МУХБ-ны Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжилтаар хангах  үндсэн чиг үүргээ гүйцэтгэх шаардлага бий болж байна.

 Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаад буй гол хүчин зүйл нь банкны зээлийн багцын чанарын асуудал юм. Банкны хувьд чанаргүй зээлийн харьцаа 55.3 хувийн түвшинд байгаа нь банкны бусад харьцаа үзүүлэлтүүд алдагдахад хүргэж, улмаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүд хугацаанаасаа өмнө дуудагдах бодит эрсдэлийг бий болгох, цаашлаад нэмж эх үүсвэр татан төвлөрүүлэх боломжгүй болж ингэснээрээ санхүүжилт олгох боломжгүй байдалд хүргэнэ.

Тиймээс Хөгжлийн банкны зүгээс өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлийг шүүхийн замаар төлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн хэдий ч шүүхийн болон шийдвэр гүйцэтгэлийн шатанд 3-5 жилийг зарцуулдаг практикийн дагуу цаг хугацаа маш их зарцуулж байгаа юм.

 Дээрх чанаргүй зээлийн эргэн төлөлтийн асуудал шийдвэрлэгдсэн тохиолдолд Хөгжлийн банкны баланс цэвэршиж, банк үндсэн үүрэг болох эх үүсвэр татан төвлөрүүлэх, улсын бодлогын баримт бичиг, тэр дундаа эдийн засгийг эрчимжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Монгол Улсын эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйлс болсон салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрийг санхүүжилтаар хангах боломж бий болно хэмээн үзэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20