Цар тахлын улмаас Мөнгөн мод арга хэмжээг хойшлууллаа

Л.Бямбажав
11 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” - ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Мөнгөн мод” наадам энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Соёлын яамны чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд нийт 24 төрөлд шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийн материалыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэл хаагдлаа. Энэ жилийн “Мөнгөн мод” наадмын 24 төрөлд 300 гаруй бүтээл, уран бүтээлч өрсөлдөхөөр бүртгэгдлээ.

Соёлын яамнаас шилдэг уран бүтээл, уран бүтээлчид “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ДБЭТ-т зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч ковид цар тахлын тахлын нөхцөл байдлын улмаас нэг сарын хугацаагаар хойшлуулан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20