"Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын зүгшрүүлэлтийн тээврийг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

М.Төгөлдөр
2022/01/28

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК, "Зүүнбаян төмөр зам" ХХК-иудад ажиллаж, тухайн компаниудын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын үүрэг, чиглэл өглөө.

Эхлээд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батнасан “Утсан харилцаагаар галт тэрэг аялуулах төлөвлөгөөний биелэлт, баруун, зүүн босоо төмөр замын төсөл”-ийн талаар танилцуулав.

Тэрбээр “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын шинэ бүтээн байгуулалт хийгээд төмөр замын үндэсний сүлжээг хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй субьект. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн удирдагч, захиалагчаар ажиллаж, харьцангуй хямд өртгөөр барьж 3 дугаар сарын 15-наас зүгшрүүлэлтийн тээврийг эхлүүлэх гэж байна.  Цаашлаад төмөр зам барьж байгуулах хүчин чадал бүхий машин механизм, мэргэжлийн боловсон хүчин бүхий төмөр замын зам, барилгын механикжсан ангитай болж дараа, дараагийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх бааз сууриа бүрдүүлж чадсан” гэв.

Сайд Л.Халтар “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 01 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яамнаас техникийн комисс гарч шалган, замын чанарыг өндөр түвшинд гүйцэтгэлээ гэж дүгнэсэн. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс утсан харилцаагаар галт тэрэгний хөдөлгөөн нээж төлөвлөгөөний биелэлтийг хариуцлагатайгаар ханган ажиллах ёстойг сануулъя. Түүнчлэн зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр замын төслүүдийн барилгын ажлыг мөн оны 03 дугаар сард эхлүүлэхээр хөрөнгө оруулагч талтай уулзалт зохион байгуулж, саналаа танилцуулна. Мөн Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 13 км дэлгэмэл урттай төмөр замын төслийг холбогдох албаныхантай хамтран  2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлэхийг үүрэг болгоё” гэлээ.

Үүний дараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллалаа. Уулзалтын эхэнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэрэгжүүлж буй төслүүдийн ажлын явцыг танилцуулав. Тус компани одоогийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын цогцолбор төсөл, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох 22 км төмөр зам, Богдхан төмөр зам зэрэг төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Сайд Л.Халтар, 2022 оны 07 дугаар сарын 01 гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах ёстой. Түүнээс өмнө тээврийн тариф, ажиллах хүчийг бэлтгэх чиглэлээр төмөр замын салбарын зөвлөхүүдтэй нягт хамтран ажиллан төлөвлөгөөгөө, 2 дугаар сард багтаан яаманд танилцуулна. Гашуунсухайт боомтын ойролцоо байгуулах ачиж буулгах терминалын техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 оны нэгдүгээр улиралд дуусгах, Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын цэгийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн ханган мөн оны 05-р сарын 01-нд эхлүүлэхийг үүрэг болгов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссоны дараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг 2022 оны 09 дүгээр сард бүрэн дуусахын зэрэгцээ байгалийн хүчин зүйл, мал амьтны хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалахыг нэн тэргүүнд анхаарах ёстой. Энэ чиглэлд “Улаанбаатар төмөр зам” ХНН, орон нутгийн холбогдох газруудтай хамтран ажиллах  шаардлагатай талаар чиглэл өглөө.  

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 17 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 17 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 21 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20