Тажик Киргизийн хил дээр буудалцаан болжээ

М.Төгөлдөр
2022/01/28

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-нд Киргиз, Тажикийн хил дээр буудалцаан болсон тухай ТАСС мэдээлсэн байна. Талууд нэгнээ өдөөн хатгалга хийсэн гэж буруутгасан бөгөөд хилчдийн хооронд болсон буудалцааны үеэр хамгийн цөөндөө нэг хүн амиа алдаж, олон хүн шархаджээ.

Киргизийн хилийн албанаас өнөөдөр гаргасан тайлбарт Тажикистаны хилчид Киргизийн Баткен ба Исфану нэртэй хотуудыг холбодог замыг ямар ч шалтгаангүйгээр хаасан нь  буудалцаан болох шалтгаан болсон гэжээ.

Харин Тажикистаны зүгээс гаргасан тайлбарт Киргизийн иргэд  Сомониён тосгоны ойролцоо явж байсан Тажик иргэдийн машин руу чулуу шидэлж, өдөөн хатгасан хоёр орны хилчдийн хооронд буудалцах шалтгаан болсон гэжээ.

“Sputnik Таджикистан”–ы мэдээлснээр хил дээр онц байдал зарлаж, арми ба цагдаагийн бие бүрэлдэхүүнийг хилчдэд хүч нэмэгдүүлэн өгсөн байна. Хоёр тал хэлэлцээ хийж байгаа аж.

Хамгийн сүүлийн мэдээгээр хоёр талаас шархадсан хүний тоо 17 –д хүрч. Эдгээрийн дотор Тажикийн 11 цэргийн албан хаагч, хоёр энгийн иргэн байгаа бол Киргизийн талаас дөрвөн хүн шархадсан. Мөн Тажикийн Хожи Ало тосгоны нэг оршин суугч суманд өртөн амиа алджээ.

Хилийн энэ хэсэгт тогтмол буудалцаан, үл ойлголцол гардаг гэж болно.

Анхлан 2021 оны дөрөвдүгээр сард “Головной” нэртэй ус хуваарилах цэгийн орчим оршин суугчид хоорондын мөргөлдөөн гарсан. Энэхүү ус хуваарилах үүрэгтэй, стратегийн хувьд чухал байгууламж бүхий хилийн зурвасыг хоёр улс нь тус бүртээ өөрийн газар нутаг гэж үздэг. Улмаар дөрөвдүгээр сарын 29-нд Тажикийн хилчид ус хуваарилах байгууламжийн дэргэд хяналтын камер байрлуулах гэснийг Киргиз иргэд болиулах гэснээр маргаан дэгдэж улмаар буудалцаан болсон.

Өнгөрсөн жилийн долоодугаар сард Тажикийн хил орчим оршин суудаг иргэд Киргизийн талд урьдчилан мэдэгдэлгүйгээр хилийн зурвасыг элс чулууг цэвэрлэж эхэлжээ. Киргизийн хилчид цэвэрлэгээг зогсоохыг шаардсан. Гэвч цаашдаа Киргиз ба Тажикийн иргэд хоорондын хэрүүл дэгдэж, залгаад чулуу шидэлж, улмаар зодолдож эхэлсэн нь хилчид хоорондын буудалцаанаар дууссан юм.

Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зась нь хил дээр буудалцаанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд, маргааныг хэлэлцээрийн ширээний ард энхийн замаар шийдэх ёстой гэжээ.

Ийнхүү хил дээр буудалцаад байгаа хоёр улс нь хэдхэн долоо хоногийн Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын хүчний бүрэлдэхүүнд багтаж Казахстанд тусгай үүрэг биелүүлэн их л эв нэгдэлтэй байсан гэдгийг уншигч санаж байгаа байх. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 3 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 5 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 7 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 9 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 11 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 11 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 12 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 12 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр