Н.Учрал: Нэг ч хууль санаачилж үзээгүй Т.Доржханд гэдэг ажилгүй, поп нөхөр ул боов тараавал хуульчилна гэх шиг

Л.Бямбажав
2022/01/28

Төсөвт тодотгол хийж,  2022 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Уг төсвийн тодотголыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэллээ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:  Ерөнхийлөгч чиглэл өгч, Засгийн газар тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл оруулж ирсэнд баяртай байна. Өнөөдөр ахмадууд үнэхээр ядуу амьдарч байна. 80 хувь нь хөдөлмөрийн хөлснөөс доод орлоготой. Миний хувьд өнгөрсөн хугацаанд тэтгэврийн шинэчлэлийн талаар их ярьсан. Энэ дагуу УИХ-аас ажлын хэсэг байгуулж, Хувийн тэтгэврийн тухай хуулийг Засгийн газарт өргөн бариад багагүй хугацаа өнгөрч байна.Углуулгаар нь авч үзэхгүй бол косметик засвар цаашид амжилттай болохгүй. Хуримтлалын нэгдсэн сантай болгох, нийгмийн даатгалын шинэчлэлийг цаг алдахгүй хийх шаардлагатай байна. Ээлжит бус хурлаар ч хэлэлцэж болно. Тэтгэврээр улстөрждөг болсон. Сүүлдээ нэг ч  хууль, нэг үсэг ч  санаачилж үзээгүй Т.Доржханд гэдэг поп нөхөр бий болсон. Энэ нөхөр С.Одонтуяа гишүүний  тархийг угаагаад одоо сүүлдээ ул боов тараавал хуульчилна гэх шиг хийх ажилгүй нэг нөхөртэй боллоо. Хэдэн хүн жагсагч нарт мөнгө өгөөд наадамгүй бид болсон. Одоо бөх нь ч барилдаж чадахаа болсон.  Сүүлдээ цагаан саргүй болох юм байна. Ахмадаа дээдэлж, хүндэлж чадахаа ч болих юм байна. Өнөөдөр АН-ын мөнхийн дарга С.Эрдэнэ гэж нөхрөөс Нийгмийн даатгалын сангаас мөнгөө нэхмээр байна. Хүү нь гудамжид жагсаал хийж байхын оронд  аав дээрээ очиж жагсаал хий, аавынхаа гэрт очиж мөнгө олж ир.  Хөгжлийн банкны асуудал одоо  яригдаж байна. Дуртай болгон нь мөнгө авч жагсдаг боллоо" гэв. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20